Г.Бэйл хет-трик хийж Реал Мадрид шигшээд шалгарав

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Г.Бэйл хет-трик хийж Реал Мадрид шигшээд шалгарав

Г.Бэйл хет-трик хийж Реал Мадрид шигшээд шалгарав

ФИФА-аас зохион байгуулдаг тив тивийн клубуудын хамгийн том тэмцээний ялагчид өрсөлддөг клубуудын дэлхийн аваргын тэмцээн Ази тив дэх Булангийн орон АНЭУ-д зохион байгуулагдаж байна. Тэмцээний хагас шигшээ тоглолт өндөрлөж шигшээд тоглох багийн нэрс тодроод байна. Шигшээд тоглох эхний эрхийг зохион байгуулагч орны баг Аль-Айн аваад байсан бол дараагийн эрхийг Европ тивийн төлөөлөл Реал Мадрид клуб авав.

Реал Мадрид клуб тэмцээний хагас шигшээд Ази тивийн аварга Японы Кашима Антлерс багтай тоглож 3-1 харьцаатай буулгаж авсан байна. Тус тоглолтонд Реал Мадрид клубээс Г.Бэйл 44, 53 болон 55 дахь минутанд гоолдсон бол Кашима Антлерс багаас С.Дони тоглолтын 78 дахь минутанд ганц гоол оруулжээ. Ийнхүү Реал Мадрид клуб клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд 4 дэх удаагаа шалгарч байгаа бол Г.Бэйл энэ удаагийн тэмцээнд 3 гоолтойгоор мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.

Тэмцээний аваргын алтан медалийн төлөөх тоглолт ирэх бямба гарагийн шөнө 00.30 минутаас явагдах бол хагас шигшээ тоглолт 21.30 мин-д болно. Реал Мадрид клуб өмнө нь 3 удаа аваргын төлөө шалгарахдаа бүгдэд нь түрүүлж байсан бөгөөд энэ жил түрүүлж чадвал клубуудын дэлхийн аваргын түүхэнд 4 түрүүлсэн анхны баг болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж