Малчин эмэгтэйд яаралтай хагалгаа хийж амийг нь аварчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Малчин эмэгтэйд яаралтай хагалгаа хийж амийг нь аварчээ

Малчин эмэгтэйд яаралтай хагалгаа хийж амийг нь аварчээ

Хэнтийн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар хөдөө өвөлжиж байсан эмэгтэйд гэрт нь яаралтай хагалгаа хийж, амь насыг нь аварчээ. Тодруулбал, Өмнөдэлгэр сумаас хойш 70 км-т “Баянзүрх” багийн нутагт өвөлжиж байсан 25 настай эх умайн гаднах жирэмсний улмаас биеийн жингийн цусны 74 хувийг алдаж, яаралтай тусламжийн дуудлагыг өчигдөр орой аймгийн эмнэлэгт өгчээ. Шуурхай түргэн тусламжийн баг очсон ч эмэгтэй машинаар явах боломжгүй байжээ. Иймээс гэрт нь хагалгаа хийж, шингэн цус сэлбэн эхийн амь насыг аварсан байна.

Уг хагалгааны багт эх барихын зөвлөх эмч Н.Ариунаа, эх барихын эмч Б.Наранбат, эмч Б.Чимгээ, хагалгааны сувилагч Т.Гантигмаа, Б.Эрдэнэдэлгэр болон жолооч Б.Даваахүү нар багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж