Найман тэрбумаар цэвэр агаарт гарахыг Сангийн яам дэмжээгүй

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Найман тэрбумаар цэвэр агаарт гарахыг Сангийн яам дэмжээгүй

Найман тэрбумаар цэвэр агаарт гарахыг Сангийн яам дэмжээгүй

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт тав хоног  амраахаар Засгийн газрын холбогдох сайд нар ажиллаж байгааг өчигдөр /2018.12.19/ Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан. Энэ талаар Хөдөлмөр нийгэм, хамгааллын сайд С.Чинзориг хэлэхдээ "Эхний ээлжинд таван тэрбэм төгрөг шийдчихвэл утааны оргил үед буюу арванхоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 15-ныг хүртэл утааны голомтод амьдарч буй жирэмсэн эхчүүд болон 0-5 насны хүүхдүүдийг хотын ойролцоох амралтын газруудад дунджаар тав хоног амраах боломжтой гэж тооцож байна" гэсэн юм.

Амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар 409 ба үүнээс доош оноотой өрхийн эхчүүд хүүхдүүдийн хамтаар төлбөр төлөхгүйгээр хамрагдана. Урьдчилсан судалгаагаар 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/ хамрагдах юм байна.  Уг асуудлыг  Баасан гаригт /2018.12.21/ Засгийн газрын ээлжит бус чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ гэж Засгийн газраас мэдээлсэн.

 Жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг тав хоног амраахад урьдчилсан тооцооллоор найман тэрбум орчим төгрөг зарцуулагдаж магадгүй гэх тооцоолол нь сошиал орчинд олны дургүйцлийг хүргээд буй. Энэ талаар  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзоригоос тодрууллаа.

Тэрбээр Цэвэр агаарт  тав хонуулахад 8 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр Засгийн газраас гараагүй. 18 ээлжээр 110 мянган эх, хүүхдийг хамруулах саналыг Утааны эсрэг ТББ-ууд болон зарим иргэдийн зүгээс тавьсан юм. Саналын дагуу Засгийн газар судалж үзэж буй. Маргааш Засгийн газрын  ээлжит бус хурлаар боломжтой эсэхийг хэлэлцэнэ. Одоогоор Сангийн яам болон ХЗДХЯ-наас боломжгүй гэдэг санал ирсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж