Иргэд даатгалаараа урамшууллын үзлэгт хамрагдаж болно

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Иргэд даатгалаараа урамшууллын үзлэгт хамрагдаж болно

Иргэд даатгалаараа урамшууллын үзлэгт хамрагдаж болно

Эрхэм уншигч та эрүүл мэндийн даатгалд мөнгө төлдөг үү?.   Хэрэв төлдөг бол эрүүл мэндийн салбараас ямар боломжуудыг эдлэх талаар судалж үзсэн үү. Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийнхоо үзлэг, оношлогооны  төлбөрөө өөрөө бүрэн хариуцан төлдөг. Харин эрүүл мэндийн даатгалд даатгуулсан тохиолдолд амбулаторийн тусламж, үйлчилгээний төлбөрт 10.000-100.000 орчим төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан эмнэлэгт нь төлдөг гэдгийг та юун түрүүнд мэдэх хэрэгтэй байх. Мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр тогтмол хугацаанд нь төлсөн бол даатгуулагч та урамшууллын шинжилгээ, оношлогооны багц үзлэгт хамрагдах боломжтой гэдгийг энэ удаа танд чухалчлан дуулгая. Өөрөөр хэлбэл, 18-аас дээш насны даатгуулагч бүр урьдчилан сэргийлэх үзлэгт даатгалаар хамрагдана гэсэн үг юм. Ингэхдээ иргэд гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг сонгон, нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ хийсэн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх боломжтой юм. Анхаарах зүйл нь, “Урдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг хүссэн иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх  ёстой. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахдаа иргэний үнэмлэх, амбулаторийн үзлэгийн карттай байна. Даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудаас харьяалал харгалзахгүй сонгож үйлчлүүлэх боломжтой” гэдгийг албаныхан хэлж байв.

ТА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДСАН УУ?

Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас иргэ­дийн насны анги­л­лаар  үзлэг оношилгооны багцыг гаргасан байгаа тул иргэд өөрийнхөө насны багцаас сонгон шинжилгээ, оношлогоонд хамрагдах юм байна. Ингэх­дээ харьяа дүүргийн­хээ эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнлэгүүдэд очиж үзлэгт хамрагдах ёстой. Хэрэв  харьяаллын бус газар түр оршин сууж байгаа бол ЭМД-ын гэрээт эмнэлгүүдэд үзүүлэх боломжтой гэдгийг дуулгасан.

Мөн энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7010-1128 дугаараас лавлаарай.

ИРГЭД ХААНА ЯМАР ШИНЖИЛГЭЭ, ОНОШЛОГОО ХИЙЛГЭХ ВЭ?

18-34

нас: Биеийн ерөнхий үзлэг, “БЗХӨ”-ний илрүүлэг, рентген зураг, хэвлийн ЭХО. Нийт 43000 төгрөгийн үйлчилгээний төлбөрийг  эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх юм байна.

35-45

нас: Биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО,  өөх тосны солилцоо, цусны даралт хэмжих, Цусанд сахар үзэх, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг. Нийт 48.000-63.000 төгрөгийн шинжилгээ, оношлогоог хийлгэх боломжтой.

46-64

нас: Биеийн ерөнхий үзлэг,  зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО,  Өөх тосны солилцоо, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг , эрчүүдэд түрүү булчирхайн үзлэг. Нийт 60.000 төгрөгийн үзлэгт хамрагдах боломжтой.

65 ба

түүнээс дээш: Биеийн ерөнхий үзлэг,  зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО,  Нүдний үзлэг  хийлгэх  эсвэл ходоодны дурангийн шинжилгээ өгөх боломжтой.  Нийт  50.000 төгрөгийн үзлэгт хамрагдах боломжтой.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж