ЖДҮчдээ мартсан "Нэхүүл"-ийнхэн М.Энхболдыг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

ЖДҮчдээ мартсан "Нэхүүл"-ийнхэн М.Энхболдыг огцрохыг шаардав

ЖДҮчдээ мартсан "Нэхүүл"-ийнхэн М.Энхболдыг огцрохыг шаардав

Жижиг дунд үйлдвэрлэгчдийн зээлийг хуваагаад идчихсэн УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нартай тэмцэхээр байгуулагдсан "Нэхүүл"-ийнхэн өнөөдөр /2018.12.20/ УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан Сүхбаатарын талбайд жагслаа. Үүний өмнө тэд жагсаал зохион байгуулахдаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд, сайд нарыг эсэргүүцэж,  "Үндсэн хуулийн 14.1-т хууль, шүүхийн өмнө Монгол Улсын иргэд бүгд тэгш эрхтэй байна гэж заасан байдаг. Гэтэл хууль жирийн иргэдэд үйлчлээд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохгүй байна.Тэдэнд хариуцлага тооцохыг ард түмэн шаардаж байна” гэж байсан билээ.

Харин өнөөдөр тэд өмнөхөө таг мартсан  уу, эсвэл зорилго нь өөрчлөгдсөн уу, юутай ч   ЖДҮ-гийн талаар нэгч дурдаагүй бөгөөд жагсаалд оролцогч Н.Мэндбаяр “Бид өнөөдөр 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байна. Өчигдрийн хурлаар энэ хүнийг огцрохыг намынх нь гишүүдийн 95 хувь нь дэмжээд байхад огцрохгүй байгааг хараад гайхаж байна” гэв.

Өөрөөр хэлбэл  өмнө нь  У.Хүрэлсүхээс ЖДҮ-тэй холбогдсон сайд дарга нартаа хариуцлага тооцохыг шаардаж байсан "Нэхүүл"-ийнхэн энэ удаад түүнийг дэмжиж, намын Бага хурлын гишүүдийн нь гаргасан шийдвэрийг биелүүлэхийг УИХ-ын даргаас шаардан  маргааш дахин жагсах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
12
ХахаХаха
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж