ТЦА: Он гарсаар 2930 жолоочийн эрх түдтгэлзсэн

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

ТЦА: Он гарсаар 2930 жолоочийн эрх түдтгэлзсэн

ТЦА: Он гарсаар 2930 жолоочийн эрх  түдтгэлзсэн

Тээврийн  цагдаагийн алба /ТЦА/, алба   хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар жолоочдод  замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг нь  сайжруулах зорилгоор гаргасан зөрчил бүрд нь хуулийн дагуу хариуцлага оногдуулдаг болсон. Тодруулбал, жолоочийн зөрчлийн оноог 1-5 хүртэл хасч тооцож байгаа юм.

Тэгвэл “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-д заасны дагуу 2018 он гарсаар эхний арваннэгдүгээр  сарын байдлаар нийт 187712 жолоочийн зөрчлийн оноо тооцсоноос жолоочийн оноо дуусч эрх түдгэлзсэн 2930 жолооч бүртгэгджээ. Энэ нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 2,4 дахин нэмэгдсэн дүн юм.

Тиймээс жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг service.police.gov.mn сайтаар дамжуулан мэдэх боломжтой. Хэрэв жолоочийн  зөрчлийн оноо дууссан бол журамд заасны дагуу хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж зөрчлийн бүртгэлийн  арван  оноог сэргээх боломжтой юм.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж