Шатахууны үнийг бууруулах албан даалгавар өгчээ | News.MN

Шатахууны үнийг бууруулах албан даалгавар өгчээ

Шатахууны үнийг бууруулах албан даалгавар өгчээ

Шатахууны үнийг бууруулах албан даалгавар өгчээ

УУХҮЯ, АМГТГ-аас компаниудад шатахууны хилийн үнэ буурсан үед жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс  эхлэн АИ-92  бензиныг улсын хэмжээнд 100 төгрөгөөр бууруулсан билээ. Засгийн газраас цаашдаа шатахууны үнийг шат дараатайгаар буулгахаар болсон юм. Гэвч, зарим нэг импортлогчид үнээ хямдруулаагүй аж. Тиймээс  иргэдээс ирсэн  мэдээлэлийн дагуу МХЕГ-аас ШТС-уудад хяналт шалгалтыг явуулж, өргөн хэрэглээний бараа худалдаалагч аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнэ буурсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах  албан даалгаврыг хүргүүлээд байна. 

ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92   автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш  706 ам.доллар/тн болоод байна.

Б.БАТ
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2018-12-20 66.181.179.162

ЗА ЯАХАВ ИНГЭЭД АЛБАН ДААЛГАВРААР БЕНЗИНИЙ ҮНЭЭ БУУЛГАДАГ ЮМ БАЙЖ. ҮНЭ НЭМЭХЭД ӨССӨН БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭЭ ДААЛГАВАР ӨГЧ БУУЛГАВАЛ ЯАНА ВЭ ХҮРЭЛСҮХТЭНГҮҮДЭЭ. ТЭГВЭЛ Ч ЖИНХЭНЭ СОНГОДОГ ЗАХ ЗЭЭЛДЭЭ ОРОХ БАЙНА ДАА.

Avatar

Bathurel 2018-12-20 150.129.141.98

Zov tor bdag bol medruuleh heregtei!Avtogaz yagaad byrahgui bn aa anhaaraldaa avna yy?

Avatar

Зочин 2018-12-20 124.158.124.144

Юу төлнө, тэрийгээ авна гэдэг шиг манайхан үнээ бууруулаад дагаад чанар нь буураад байгаа юм бишүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж