Шатахууны үнийг бууруулах албан даалгавар өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг бууруулах албан даалгавар өгчээ

Шатахууны үнийг бууруулах албан даалгавар өгчээ

УУХҮЯ, АМГТГ-аас компаниудад шатахууны хилийн үнэ буурсан үед жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс  эхлэн АИ-92  бензиныг улсын хэмжээнд 100 төгрөгөөр бууруулсан билээ. Засгийн газраас цаашдаа шатахууны үнийг шат дараатайгаар буулгахаар болсон юм. Гэвч, зарим нэг импортлогчид үнээ хямдруулаагүй аж. Тиймээс  иргэдээс ирсэн  мэдээлэлийн дагуу МХЕГ-аас ШТС-уудад хяналт шалгалтыг явуулж, өргөн хэрэглээний бараа худалдаалагч аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнэ буурсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах  албан даалгаврыг хүргүүлээд байна.  

ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92   автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш  706 ам.доллар/тн болоод байна.

Б.БАТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж