Электроник хөгжмийн сонгодог төлөөлөгч, Швед гаралтай алдарт DJ Авичи /Avicii/ буюу Тим Берглинг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард 28 насандаа таалал төгссөн билээ. Түүний үхлийн шалтгааныг “амиа хорлолт” хэмээн дүгнэсэн юм. Авичи нь богино хугацаанд маш их амжилтыг олж, алдар нэрийнхээ оргил үедээ Дэвид Гетта, Кэлвин Харрис нартай зэрэгцэн хамгийн их ашиг орлоготой DJ-ээр шалгарч, Форбес сэтгүүлчийн жагсаалтад ч бас нэг бус удаа багтаж байсан юм.
Авичи нь эхнэр, хүүхэдгүй байсан тул нийт хөрөнгө болох 231 сая Швед крон буюу 25.5 сая ам.доллар нь хуулийн дагуу эцэг эх болох Анки Лиден, Клас Берглин нарт өвлөгдөхөөр болжээ.
“Levels” хэмээх дуу нь 2011 онд түүнийг дэлхийн тавцанд аваачсан бол 2013 онд гаргасан “Wake me up” нь дуу хөгжмийн салбарт тэсрэлт хийсэн алдартай бүтээл болсон юм. Авичи хамгийн идэвхтэй ажиллаж байсан үедээ буюу 2012-2016 онд нийт 90 сая ам.долларыг олсон байдаг. Гэвч хэтэрхий их ажилласны дээр сэтгэл санааны хямралд орсноор биеийн байдал нь муудаж, 2016 оноос хойш уран бүтээлээсээ хөндийрөөд байсан юм. Авичи буюу Тим Берглингийн цогцос 2018.04.20-ны өдөр Оман улсын Мускат зочид буудлаас олдсон байна.
Эх сурвалж: tmz.com
Холбоотой мэдээ