Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ | News.MN

Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 12 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны Дэд сайд хатагтай Цуй Ли-тэй албан ёсны уулзалт хийж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов.

Уулзалтаар талууд хоёр улсын ЭМЯ-д хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаануудаас эмч мэргэжилтний сургалт, харилцан солилцоо, байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааны чиглэлээр нэлээд ажил хийгдсэн болохыг онцлохын зэрэгцээ халдварт өвчинтэй тэмцэх урьдчилан сэргийлэх болон уламжлалт анагаах ухааныг  хөгжүүлэх чиглэлээр засгийн газраас явуулж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны талаар харилцан танилцуулж, дэлгэрэнгүй харилцан ярилцав.

Мөн энэ үеэр Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын төвийн барилгын Б-блокийг шинэчлэн барих болон сүрьеэгийн эмнэлэг шинээр барих төслүүдийг хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Айлчлалын үеэр төлөөлөгчид Хятадын хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болох Бээжингийн хүүхдийн эмнэлэгт зочилж, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцав. Тус эмнэлгийн дэд ерөнхийлөгч Проф. Ги Вентонг болон бусад албаны хүмүүс төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, өөрийн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааг танилцууллаа. Тус эмнэлэг нь хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг, нурууны согог, шээсний замын эмгэгүүд болон бусад нарийн төвөгтэй өвчин эмгэгүүдийг оношилж, эмчлэх орчин үеийн шаардлагатай тоног төхөөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ сургалт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх зэргийн эмнэлэг юм. Мөн төлөөлөгчид тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй монгол хүүхдүүд болон тэдний ар гэрийнхэнтэй уулзаж, санал солилцов.

Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Синофарм Олон улсын корпорацийн төв оффист зочилж, “Бүс ба зам” санаачлагын хүрээнд эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад шаардлагатай байгаа эмнэлгийн  барилгыг барих төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Айлчлалын явцад төлөөлөгчид Фувай зүрх судасны эмнэлэг, Хятадын Өвчний хяналтын төв болон Хятадын электроник технологийн групп корпорацид тус тус зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг харилцан солилцох, сургах, харилцан мэдлэг туршлага солилцох зэргээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж