Санта Клаус Обамагийн сюрприз

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Санта Клаус Обамагийн сюрприз

Санта Клаус Обамагийн сюрприз

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн Лхагва гаригт Вашингтон дахь Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний цогцолборт болсон баярын арга хэмжээнд оролцсон байна. Энэ үеэр тэрбээр Сантагийн малгай өмсөж, энгийн хувцасласан байжээ.

Обама “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүс, ялангуяа хүүхдүүдэд анхаарал тавьж халамжилж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг хараад тэдний дэргэд байж, гарыг нь атгамаар санагддаг. Энэ бол хамгийн чухал зүйл. Ийм баярын уур амьсгал хичнээн сайхан дурсамж болон үлддэг билээ” хэмээн хэлжээ. Ерөнхийлөгч асан эмнэлгийн өрөөнүүдээр орж өвчтөнүүдтэй уулзан, эмнэлгийн ажилчдыг гайхшруулсан байна.

Обама Лхагва гаригийн үдээс хойш твиттер хуудастаа "Хүүхдийн үндэсний төвийн гайхалтай хүүхдүүд, гэр бүл, ажилтнуудад Зул сарын баярын мэнд хүргэе. Сантагийн туслах хийх боломж олгосонд баярлалаа” хэмээн жиргэжээ.

Тэрбээр нэгэн өвчтөний хүсэлтээр мөрөн дээрээ бэлэгтэй уутаа тохоод, багагүй бүжиглэсэн байна. Түүний хувьд эмнэлэгт зочилж, хүүхдүүдэд бэлэг тараасан нь анхны тохиолдол биш бөгөөд эдүгээ уламжлал болжээ. Обама 2017 онд Вашингтон муж улсын Охид, хөвгүүдийн клубт зочилж, бэлэг тараан, хүүхдүүдтэй ярилцсан байна.

Эх сурвалж: The Time

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж