Ц.Нямдорж унаж яваа хүнд дургүй

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж унаж яваа хүнд дургүй

Ц.Нямдорж унаж яваа хүнд дургүй

Ердөө жилийн өмнө тэсвэр тэвчээр, ноён нурууг нь гайхаж, хүний дээд, сайны тод жишээ болгон амаа олохгүй магтаж явсан  дотны найз М.Энхболд руугаа өчигдөр болсон МАН-ын Бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэрхэн "нулимж" байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаад байна. Монголын төрд бугласан муу муухай бүхний үүр овоохой нь М.Энхболд хэмээн журмын нөхрөө өөд уруугүй загнаж суугаа Ц.Нямдорж өмнө  Н.Энхбаярыг баривчлагдах үед "би зурагтгүй" хэмээн мэлзэж байсан билээ. Удаа дараа гаргаж буй хувь хүнийх нь хандлага, араншингаас харахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж унаж яваа хүнд тун ч дургүй, өгсөж яваа хүнд жигтэйхэн хайртай болчихдог бололтой юм. Уг нь монгол хүн унаж яваа нэгнээ бүдэрсэн дээр нь түлхдэггүй, тиймээс "Унаж яваа морио, ханилж яваа" нөхрөө гэдэг.  Харин Ц.Нямдорж сайдын хувьд бүдэрсэн хүнийг бүр үзэн яддаг  нь Н.Энхбаяр дээр ч, М.Энхболд дээр ч илэрч байна. Харин эрхэм сайд маань хэдийн жилийн өмнө нэг нүдээрээ ч үздэггүй "мафийн толгойлогч" хэмээн шүүмжилдэг байсан Х.Баттулгад тун ч элгэмсүү болсон нь түүний үг, үйлдлээс харагдаж буй.  У.Хүрэлсүхийн унах үед Ц.Нямдорж яг л ийм шүүмжлэл хэлээд суувал битгий гайхаарай.

 Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
10
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж