Хаан Жеймс, Энтони Дэвисийг багтаа элсүүлэхийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Хаан Жеймс, Энтони Дэвисийг багтаа элсүүлэхийг хүсч байна

Хаан Жеймс, Энтони Дэвисийг багтаа элсүүлэхийг хүсч байна

Нью Орлеанс Пеликанс багийн удирдлагууд, багийн лидер Энтони Дэвистэй байх хугацаа богино болсныг бодитоор харж байгаа гэнэ. Тиймээс Дэвисийг үлдээхээр бусад багуудтай холбогдож, түүнд сайн хамтрагч авчрах эрэлд гарсан аж. Иймээс Лэйкерс болон Селтикс багуудаас ирэх санал Дэвисийн бодлыг өөрчлөх нь гарцаагүй гэж мэргэжилтнүүд үзжээ.

Дээрх хоёр багт залуу ирээдүйтэй тоглогчид, драфтын эрхүүд байгаа. Мөн  Кайри Ирвинг, Леброн гэсэн шилдэг одууд түүнтэй нэгдэхээр хүлээж буй бөгөөд тун саяхан Жеймс, Энтони Дэвистэй хамт Лос-Анжелест тоглох нь гайхалтай байх болно гэж тэрбээр ам нээв. Энэ нь Пеликансын удирдлагуудыг сандаргасан нь дамжиггүй. Өмнө нь Жимми Батлерыг багтаа элсүүлэхийг оролдоод бүтэлгүйтсэн ч өөр сайн хамтрагч хайсаар л байна.

Э.Дэвис нь, Пеликанс багт үлдэх ганцхан шалтгаан нь мөнгө аж. Тэрбээр зөвхөн өндөр цалинтай тоглохыг хүсвэл түүнд Пеликанс баг таван жилийн 235 сая ам.долларын гэрээ санал болгох боломжтой юм байна. Харин сайн хамтрагч, лигийн MVP, аваргын цом гэх мэт өөр юуг ч амлаж чадахгүй нь бодит үнэн юм. Учир нь, Нью Орлеанс хотын зах зээл жижиг тул өндөр амжилт үзүүлэх баг босгох боломжгүй гэж мэргэжилтнүүд үзжээ.

Тиймээс энэ нь Леброн тэргүүтэй Лэйкерс шиг том зах зээлтэй багт том боломж юм. Дэвис ч Лебронтой хамт NBA-ын аваргын төлөө зүтгэх боломж буйгаас гадна, аварга болж чадахгүй байлаа ч Леброноос есөн насаар дүү хүний хувьд тус багийн ирээдүйн лидер болох ирээдүй байгаа ажээ.

П.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж