Нийслэлийн нутгийн захиргааны таван байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжлээ. Иргэд https://eservice.ulaanbaatar.mn системд нэвтэрч, цахимаар төрийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байгаа юм. Иргэн Э.Ариундалай хэлэхдээ “Орон сууцны эрхийн бичгийн лавлагааг авахдаа өмнө нь банканд очиж өдрийн талыг өнгөрүүлдэг байсан. Сая лавлагаа авахад ердөө таван минут зарцуулж байна. Ер нь төрийн үйлчилгээг цахим системд нэвтрүүлсэн нь илүү их цаг зав, мөнгө хэмнэнэ” гэлээ.
Нийслэлийн засаг даргын орлогч П.БАЯРХҮҮ:
Өнөөдөр төрийн 47 үйл ажиллагааг цахим хэлбэрээр шилжүүлээд иргэддээ аль болох цагийг нь хэмнэх үүднээс уг үйлчилгээг үзүүлж байна. Цаашдаа бид Улаанбаатар хотын 152 хороог нэг цэгийн үйлчилгээг үзүүлдэг болгох ажлуудыг зорилго болгон ажиллаж байна. Энэ жил эхний 7 хороонд туршилтын ажлууд хийгдэнэ. Энэ жилийн хувьд туршилтын ажил амжилттай хэрэгжвэл ирэх жилүүдэд бид үе шаттайгаар 152 хороон дээрээс нэг цэгийн үйлчилгээг иргэд маань өөрийн оршин суудаг хороон дээрээс авдаг болгох эдгээр ажлуудын эхлэл тавигдаж байгаа юм. 47 үйлчилгээ гэдэг нь дотроо иргэний үнэмлэхийн лавлагаа, дэлгүүр, хоршоо, 8 нэрийн зөвшөөрлийн асуудал болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас маш олон тодорхойлолт, төлбөрийн баримтыг нэхдэг үүнийг гэрээсээ болон албан байгууллага гар утаснаасаа шууд хийдэг харьцдаг болох эдгээр боломжууд бий болж байна.
Дээрх системд нэвтэрч орсноор төлбөр тооцоогоо картаар хийх боломжтой юм. Иргэд https://eservice.ulaanbaatar.mn системд нэвтэрснээр:
Нийслэлийн Татварын газар
- Орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
Нийслэлийн Соёл урлагийн газар
2.Караоке ажиллуулах зөвшөөрөл олгох
3..Диско үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх авах
4.Соёл урлагийн мэргэжлийн төлбөрт сургалтын зөвшөөрөл олгох эрх авах
5..Явуулын тайзтай автомашинаар урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах
Нийслэлийн Өмчийн харилцааны газар
- Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлж авах /төлбөр тооцоо хийх/
- Дуудлага худалдаагаар тээврийн хэрэгсэл худалдах /бүрдүүлэх бичиг баримт, төлбөр тооцоо хийх/
- Ашиглалтын шаардлага хангахгүй автомашиныг акталж данснаас хасах / бүрдүүлэх бичиг баримт, төлбөр тооцоо хийх /
- Нийслэлийн өмч хувьчлалын талаарх лавлагаа олгох
Нийслэлийн Онцгой байдлын газар
- Гал түймэр гарсан тухай акт гаргах
- Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн барилга байгууламжид галын дүгнэлт олгох
- Галын аюултай объектод галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгох
Нийслэлийн Бүртгэлийн газар
12. Нас барсны бүртгэл
13. Байнга оршин суугаа хаягийн лавлагаа олгох
14. Гэрлэлт цуцлуулсны бүртгэлийн лавлагаа олгох
15. Гэрлэлт цуцлуулсны бүртгэлийн лавлагаа олгох
16. Үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа олгох
17. Регистрийн дугаарын єєрчлєлтийн тухай дүгнэлт
Нийслэлийн Мал эмнэлгийн газар
18. Нохой, жижиг амьтны үзлэг, эмчилгээ хийх
19. Мал, амьтны халдварт өвчнийг оношилж хариу олгох
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар
20. Авто замд орц гарц шинээр гаргах
21. Авто, зам барилгын ажилд хэрэглэж байгаа материалд лабораторийн шинжилгээ хийх,
22. Авто тээврийн хэрэгслийн хаягдал утааны хийн хэмжилт хийх
23. Зуух болон түлшний хаягдал утааны хийн хэмжилт хийх
24. Орчны агаарт хэмжилт хийх
Нийслэлийн Газрын алба
25. Газрын төлбөр тооцоо нийлсэн акт
26. Нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргаж өгөх үйлчилгээ
27. Худалдаа, нийтийн хоолны технологи үйл ажиллагааны тухай дүгнэлт гаргах
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
28. Халдваргүйтгэл, ариутгалын бодисын чанарын дүгнэлт гаргах
29. Худалдаа, нийтийн хоолны технологи үйл ажиллагааны тухай дүгнэлт гаргах
Нийслэлийн Засаг даргын тамгын газар
30. Мөнгөн тусламж, гэр олгох
31. Шагнал олгох, шагналд тодорхойлох
Нийслэлийн Архивын газар
32. Архивын лавлагаа
– Акт дүгнэлтийн лавлагаа олгох
– Ажилласан жилийг тодорхойлох лавлагаа олгох
– Архитектур төлөвлөлтийн даалгаврын лавлагаа олгох
– Банк санхүүгийн лавлагаа олгох
– Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын лавлагаа олгох
– Нас барагсдын бүртгэлийн лавлагаа олгох
– Нотариатын лавлагаа олгох
– Орон нутгаас шилжиж ирсэн тухай лавлагаа олгох
– Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа олгох
– Орон сууцны зориулалт өөрчилсөн тухай лавлагаа олгох
– Өмч хувьчлалын тухай лавлагаа олгох
– Хурлын тэмдэглэлийн лавлагаа олгох
– Тогтоол захирамжийн лавлагаа олгох
– Цагаатгалын лавлагаа олгох
– Цалингийн лавлагаа олгох
– Шүүхийн шийдвэрийн лавлагаа олгох
– Төрийн архивт баримт байхгүй тодорхойлолт олгох
– Галын нотломжийн лавлагаа олгох
33. Уншлагын танхимын үйлчилгээ
34. Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ
Нийслэлийн Боловсролын газар
35. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох
36. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарт багшлах эрх олгох
37. Багш, ажилтанд "Тэргүүлэх" мэргэжлийн болон мэргэшлйн зэрэг олгох
38. Багш, ажилтанд "Заах аргач" мэргэжлийн зэрэг олгох
39. Багш, ажилтанд "Зөвлөх" мэргэжлийн зэрэг олгодог
40. Анги алгасан суралцах хүсэлтийг шийдвэрлэх
41.Ерөнхий боловсролын баримт бичиг нөхөн олгох
Нийслэлийн Нийгмийн халамжийн газар
42. 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйд халамжийн тэтгэвэр олгох
43. 16 насанд хүрсэн одой иргэнд халамжийн тэтгэвэр олгох
44. Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд халамжийн тэтгэвэр олгох
45. 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд мөнгөн тэтгэмж олгох
46. Хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй иргэнд мөнгөн тэтгэмж олгох
47. Гэр оронгүй тэнэмэл өрх, иргэнд мөнгөн тэтгэмж олгох зэрэг лавлагааг цахимаар авах төлбөр тооцоог хийх боломжтой юм.
Холбоотой мэдээ