Путины хэвлэлийн хурлыг 1702 сэтгүүлч сурвалжилна

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Путины хэвлэлийн хурлыг 1702 сэтгүүлч сурвалжилна

Путины хэвлэлийн хурлыг 1702 сэтгүүлч сурвалжилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн Пүрэв гаригт хийх хэвлэлийн хурлыг сурвалжлах эрхийг 1702 сэтгүүлчид олгосон байна. Энэ талаар тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "Россия 24″ телевизэд ярилцлага өгөхдөө мэдээлжээ.

Энэ оны хувьд Путины хэвлэлийн хурлыг холбооны, бүс нутгийн болон олон улсын сэтгүүлчид илүүтэй сонирхож байгаа талаар Кремлийн төлөөлөгч хэлжээ. Хүсэлт гаргасан сэтгүүлчдийн 99 хувьд хэвлэлийн хурлыг сурвалжлах эрх олгосон байна. Аюулгүй байдлын үүднээс 1%-д нь эрх олгохоос татгалзжээ. Тэрбээр “Тэдгээр хүмүүс өвчтэй болон гэмт хэргийн бүртгэлтэй хүмүүс" хэмээн тайлбарласан байна.

Владимир Путины хэвлэлийн хурал өнөөдөр Олон улсын худалдааны төвд Москвагийн цагаар 12:00 цагт эхэлнэ. Хэвлэлийн хурлын үеэр гадаадын сэтгүүлчдэд зориулж англи, франц, герман хэлнээс синхрон орчуулга хийх бөгөөд "Россия 1", "Россия 24", Нэгдүгээр суваг, "Маяк", "Вести ФМ", "Радио России" радио станцууд болон Вести.Ru цахим хуудсаар шууд дамжуулах ажээ.

Эх сурвалж: АиФ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж