Маск зүүсэн залуус 20 сая  орчим төгрөгийн бараа дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Маск зүүсэн залуус 20 сая  орчим төгрөгийн бараа дээрэмджээ

"Цомбо” бөөний төвийн хашаанд үл таних гурван залуу халдан харуулд хутга тулгаж, дээрэмдсэн хэрэг энэ сарын 18-19-нд шилжих   шөнө гарчээ

Маск зүүсэн залуус 20 сая  орчим төгрөгийн бараа дээрэмджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Цомбо” бөөний төвийн хашаанд үл таних гурван залуу  харуулд  нь хутга тулгаж, дээрэмдсэн хэрэг энэ сарын 18-19-нд шилжих   шөнө гарчээ.

Тодруулбал, тухайн  байранд үл таних 165-170 см өндөртэй, хар өнгийн маск зүүсэн бараан хувцастай гурван залуу хашааны хаалгыг эвдэн орсон байна. Улмаар харуулын үүрэг гүйцэтгэж байсан эрэгтэй 56 настай Э гэх ажилтныг зодож гэмтээн,  хутга тулгаж гар болон биеийг нь скочдож үлдээгээд тус төвийн чингэлэгт байсан эд зүйлийг дээрэмджээ.

Тэд нийт 16 хайрцаг тамхи буюу 20 сая орчим төгрөгийн бараа дээрэмдэн авч, хэргийн газраас зугтсан байна. Хохирогч болох харуулын үүрэг гүйцэтгэж байсан Э-ийн хоёр хавирга хугарсан гэмтэлтэйгээр Гэмтэл согог, судлал үндэсний   төвд хэвтэн эмчлүүлж байгаа бол уг хэргийг үйлдсэн хар масктай үл таних этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар шуурхай эхлүүлсэн байна. Хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагааг нээж, мөрдөн шалгаж байгаа аж.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж