Эцэг Буш филиппин хүүг ивээн тэтгэдэг байжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Эцэг Буш филиппин хүүг ивээн тэтгэдэг байжээ

Эцэг Буш филиппин хүүг ивээн тэтгэдэг байжээ

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Герберт Буш таалал төгссөн ч амьд ахуйдаа үйлдсэн сайн үйлсийн ул мөр нь хүмүүсийн зүрх сэтгэлийг хайраар бялхуулж байна. Тэрбээр өнгөрсөн сард, 94 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.

Эцэг Буш “Жорж Волкер” гэх нууц нэрээр филиппин хүүтэй захидлаар харилцан, түүний боловсрол, хоол хүнсэнд нь зориулан эд материал, мөнгө санхүүгийн туслалцаа үзүүлдэг байсан аж.  Тэрээр буурай орны хүүхдүүдэд туслах санааг анх 2001 онд Вашингтонд зохиогдсон зул сарын үдэшлэгийн үеэр гаргасан бөгөөд “Compassion International” хэмээх ядуу хүүхдүүдэд туслалцаа үзүүлдэг байгууллагаар дамжуулан Филиппинийн Тимоти гэдэг нэртэй долоон настай хүүхэдтэй холбоо тогтоосон байна.  Ерөнхийлөгч асан Тимоти хүүтэй арваад жилийн турш захидлаар харилцаж, хэрэгтэй зүйлд нь туслан, ивээн тэтгэж байжээ.

Том Буш 2002 онд Тимоти хүүд илгээсэн анхны захидалдаа “Би бол АНУ-ын Техас мужид амьдардаг, хүүхдүүдэд хайртай жирийн нэг ахмад настан. Чамтай захидлаар тогтмол харилцаж байхыг хүсч байна. Амжилт хүсье, Жорж Волкероос” хэмээн бичжээ.

АНУ-ын экс Ерөнхийлөгчтэй харилцаж байгааг нь хүмүүс мэдвэл Тимоти хүүг хэцүү байдалд оруулна гэж бодсондоо түүнд жинхэнэ нэрээ огт хэлж байгаагүй гэдэг. Энэ тухай Бушийн гэр бүлийнхэн ч бас саяхныг хүртэл огт мэдээгүй байна.

Тимотиг 17 нас хүрсний дараа “Compassion International” байгууллагынхан ивээн тэтгэгч нь АНУ-ын Ерөнхийлөгч асан, эцэг Буш байсныг хэлэхэд хүү ихэд цочирдсон байна. Тэдний бие биедээ илгээж байсан захидлуудын заримыг нь “Colorado Springs” сонин болон CNN телевизэд дэлгэжээ. “Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг жирийн нэг ядуу айлын хүүхдэд хүрч, ивээн тэтгэж байсанд нь талархаж байна. Тэр хүн олон нийтэд мэдэгдэхгүйгээр олон сайн үйл хийж байсан гэдэгт итгэлтэй байна” хэмээн Тимоти хүүгийн өгсөн ярилцлагад дурдагджээ.

Эх сурвалж: ВВС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж