“Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

“Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалт боллоо

“Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалт боллоо

Аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, гал түймэр унтраах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг гүйцэтгэх, сургалт, дадлага явуулах үед алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах чухал байдаг.

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн хүрээний анги, байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэв  сургалтыг  Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Гурван өдөр үргэлжилсэн тус сургалтад нийслэлийн хүрээний анги, байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хамрагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, монголын хөдөлмөрийн нөхцлийн стандартуудын талаар мэдлэгээ дээшлүүлсэн юм.

Мөн Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, сувиллын тусламж үйлчилгээ хийлгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж