Шар усны үерийн аюулаас болгоомжлохыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Шар усны үерийн аюулаас болгоомжлохыг анхааруулав

Монгол Улсын нийт нутгийн 90 хувь нь цастай байгаа аж. Үүнтэй холбогдуулан орон нутагт шар усны үер буух магадлалтай байгаа гэнэ. Зарим нутгийн голын сав газар бүхэлдээ цасан бүрхүүлтэй, зузаан нь 20-50 см, хунгарлаж шуурсан хэсэгт 150 см хүрсэн юм байна. Шар усны үер 4-5 дугаар сард болох магадлал өндөртэй байгаа аж. Иймд голын сав газар болон хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй иргэдийг шар усны үерийн аюулаас болгоомжлохыг Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулав.
Б.Цолмон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж