Аюулгүй ажиллагааг ханган ажиллагч Ханбогд сумын салбар

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Аюулгүй ажиллагааг ханган ажиллагч Ханбогд сумын салбар

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлалтай хүнд машин механизмын засвар үйлчилгээ, сэлбэгийн нөөцийг хариуцан ажилладаг салбарыг аюулгүй ажиллагааны стандартуудыг мөрдөн ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжыг хэрэгжүүлэгч байгууллага хэмээн онцгойлон БАТЛАМЖ гардууллаа.

Энэхүү батламжийг Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, уул уурхайн зөвлөгөө олгох Форумланд ХХК нараас тодорхойлдог бөгөөд жилийн туршид байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах аялал, дадлагажилт, шалгалт зэргийг хийн стандартуудыг мөрдөн ажиллаж байгаа эсэхэд хяналт үнэлгээ өгөх зарчмаар тодруулан батламжийг олгодог байна.

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн үйл ажиллагаандаа баримтлах үнэт зүйл бол “Аюулгүй ажиллагаа” байдаг. Вагнер Ази компанийн ажилчид өглөө бүр ажилдаа эрүүл аюулгүй ирж, орой бүр гэртээ эрүүл, аюулгүй харьж байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажилладаг.

“Аюулгүй ажиллагааг урьдчилан хангалгүйгээр хийгдэх ямар ч яаралтай, чухал эсвэл өдөр тутмын ажил гэж байх ёсгүй” хэмээн ажилладаг хамт олны хичээл зүтгэлийг үнэлэн энэхүү батламжийг гардуулсан явдалд талархал дэвшүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж