Тавин мянган ам.доллар авах жүдоч Монголоос тодорсонгүй

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Тавин мянган ам.доллар авах жүдоч Монголоос тодорсонгүй

Тавин мянган ам.доллар авах жүдоч  Монголоос тодорсонгүй

Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ноос шинэ оны өмнө жин тус бүрийн шилдэг жүдочдыг тодруулдаг уламжлалтай. 2018 оны шилдгийн шилдэг жүдочид тодорсон бөгөөд Монголоос энэ удаа жиндээ тэргүүлэх жүдоч гарсангүй. Дэлхийн чансааг жин тус бүрт буюу 14 жинд тэргүүлсэн шилдэг жүдочдод 50 мянган ам.долларын мөнгөн шагнал дагалддаг.

Жүдочдын энэ жилийн хамгийн сүүлийн тэмцээн өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Гуанжоуд болсон “Мастерс” тэмцээн байсан юм. Энэхүү тэмцээний дараа зарим жинд өөрчлөлт орж, жин бүрийн тэргүүн жүдочид тодорсон. Гавьяат тамирчин М.Уранцэцэг энэхүү тэмцээнд шагналт тавдугаар байранд орсон бол Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа долдугаар байр эзэлснээр чансааны оноогоо ахиулж чадаагүй юм. Манай жүдочдоос М.Уранцэцэг жиндээ тэргүүлэх бөхөд хамгийн ойр байсан ч Украины Дария Билодид тэргүүн байрыг алдлаа. Д.Сумъяа жиндээ гуравт бичигдсэн байна.

Эрчүүдээс +100 кг-д Ө.Дүүрэнбаяр гуравт багтсан бол 60 кг-д Д.Амартүвшин тавд, 73 кг-д  Г.Одбаяр зургадугаар байрт орсон байна.

Ингээд 2018 онд дэлхийн чансааг тэргүүлсэн шилдэг жүдочдыг танилцуулья:

Эмэгтэй:

  • 48 кг-д Дария Билодид (Украин) – 6485 оноо
  • 52 кг-д Амандин Бушар (Франц) – 6635 оноо
  • 57 кг-д Цүкаса Ёшида (Япон) – 6930 оноо,
  • 63 кг-д Кларисс Агбегнену (Франц) – 8526 оноо
  • 70 кг-д Чизүрү Араи (Япон) – 6250 оноо
  • 78 кг-д Гуус Стийнхуис (Нидерланд) – 6248 оноо
  • +78 кг-д Идалис Ортис (Куба) – 6390 оноо

Эрэгтэй:

  • 60 кг-д Роберт Мшвидобадзе (ОХУ) – 6176 оноо
  • 66 кг-д Хифүми Абе (Япон) – 6050 оноо
  • 73 кг-д Ан Чан Рим (БНСУ) – 6280 оноо
  • 81 кг-д Саид Моллай (Иран) – 6394 оноо
  • 90 кг-д Николоз Шеразадишвили (Испани) – 7166 оноо
  • 100 кг-д Варлам Липартеллиани (Гүрж) – 7408 оноо
  • +100 кг-д Гурам Тушишвили (Гүрж) – 8102 оноогоор тус тус тодорсон байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж