Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзжээ. Тэрбээр өмнөх долоо хоногт “MNC” телевизийн зочны цагаар ярилцлагад орохдоо тун удахгүй гадагшаа ажлаар явахаа ярьж байсан юм.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Club de Madrid"-ийн гишүүдийн хамтаар өмнөд хөршийн даргатай уулзалт хийжээ. Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Улс орны харилцаа, найрамдал, нөхөрлөл бол дундаа асаасан лааны дөлтэй ижил юм. Лааны гэрэл эмзэг учир түүнийг тал талаасаа арчилж, хамгаалах хэрэгтэй болдог" гэж онцолжээ.
Дашрамд дуулгахад энэ өдрүүдэд БНХАУ нээлттэй бодлогынхоо 40 жилийн ойг тэмдэглэж байгаа юм байна.
Эх сурвалж: АРДЧИЛАЛ.МН