Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Дархан мах экспо” ХК, “Эвлэл” ХК, “Ажлын хувцас” ХК-ууд нь татан буугдсан болох нь баримтаар тогтоогдсон, “АЗЗАН” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, “Бэрэн майнинг” ХК нь үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрч бүртгэснээс хойш зургаан сарын дотор тухайн үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргаагүй байх тул "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/139 тоот тушаалаар тус компаниудыг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн жагсаалтаас хаслаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ