УИХ-ын гишүүд Монголын төрийн үйл ажиллагааг гацааж, ажил хаялт зарлаад цөөнгүй хонож байгаа билээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан, шаардлагаа биелтэл нэгдсэн чуулган, Байнгын хороодын хуралдаанд оролцохгүй бойкотолж байгаа юм. УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр уламжлал ёсоор өглөөний 10.00 цагт товлогдсон ч одоогоор эхлээгүй байна.
Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөх хүртэл Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдааныг бойкотолно гэдгээ илэрхийлээд байгаа. Харин М.Энхболдын хувьд ЖДҮ авсан гишүүдтэй эхлээд хариуцлага тооцсоны дараа ажлаа өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Хэрэвзээ энэ маягаар УИХ-ыг бойкотолсон акц үргэжлэх юм бол Монголын парламент тарахад хүрч магадгүй нөхцөл байдал эрх баригчдын дунд үүссэн хагарал зөрчлөөс бий болоод байна.
Холбоотой мэдээ