Тооцоон дээрээс маргалдан таксины жолоочийг гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Тооцоон дээрээс маргалдан таксины жолоочийг гэмтээжээ

Тооцоон дээрээс маргалдан таксины жолоочийг гэмтээжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд байрлах орон сууцны гадна таксины жолоочийг хүзүүн тус газарт нь хутгалсан хэрэг  энэ сарын 13-ны өдөр гарсан. Тодруулбал, тоёото приус-20 загварын автомашины жолооч эрэгтэй 44 настай Ө-г Цамбагаравын урдаас гар өргөн суусан эрэгтэй 28 настай З нь тооцоон дээрээс болж маргалдан,  хүзүүнд нь  нэг удаа хутгалж, хүнд бэртэл учруулаад хэргийн газрыг орхин зугтаажээ.

Сэжигтэн этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, хэрэг гарснаас хойш нэг цагийн дараа илрүүлэн баривчилсан байна. Харин хохирогч болох таксины жолооч болох 44 настай эрэгтэй Ө нь тухайн өдрөө яаралтай хагалгаанд орж, одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд хэвээр байгаа аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж