Хятад дахин нэг канад иргэнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Хятад дахин нэг канад иргэнийг баривчилжээ

Хятад дахин нэг канад иргэнийг баривчилжээ

Канадын гадаад хэргийн яамнаас Хятадын эрх баригчид дахин нэг канад иргэнийг баривчилсан талаар мэдээлсэн байна. Гэхдээ энэхүү баривчилгээг Хятадын технологийн компанийн гүйцэтгэх захирлын Канадад явагдсан баривчилгаатай  холбож үзэхгүй байгаа талаараа мэдэгджээ.

“The National Post”-ынхон Хятадад баривчлагдсан гэгдэх иргэний талаар баталгаажуулж чадаагүй байна. Гэр бүлийнхэнтэй нь холбогдсон эх сурвалжийн мэдээлснээр, Хятадад хоригдсон Канадын гурав дахь иргэн дипломат албан тушаалтан биш,  тус улсад  бизнес эрхэлдэг нэгэн аж.

Хятадын харилцаа холбооны "Huawei" компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоугийн хувьд батлан даалтаар суллагдсан бөгөөд ирэх оны эхээр түүнд холбогдох хэргийн шүүх ажиллагаа болох юм.

"Globe and Mail"-ийн нийтлэлд бичсэнээр, Хятадын Элчин сайд Лу Шэй “Мэн Ваньжоуг баривчилсан нь “хууль бус” гээд энэ нь Хятадын өндөр технологийн компанийг “агнах” гэсэн АНУ-ын улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа” гэсэн байна.

Эх сурвалж: The National Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж