ДАШТ-2010-ын шилдэг тоглогчийг бүтээв

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

ДАШТ-2010-ын шилдэг тоглогчийг бүтээв

Спортын Goal.com сайт 2010 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч ямар байх талаар материал нийтлүүлжээ. Янз бүрийн тоглогчдын хэсгээс нийлүүлэн шилдэг хөлбөмбөгчийг бүтээж болдог байсан бол тийм тоглогч ямар байхыг  сайт өгүүлэв.
FIFA энэ тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэсэн Урагвайн шигшээгийн довтлогч Диего Форланы толгой “дутагдалгүй шилдэг” тоглогчийнх байх ёстой гэнэ. Гэхдээ нүд нь гоолын гурван дамжуулалттай Германы багийн хагас хамгааллагч Месут Эзилийнх, хамар нь “хаана, хэзээ байхаа мэддэг үнэрч” Испанийн багийн довтлогч Давид Виллагийнх шиг байх ёстой гэнэ. Түүний ам нь Фрэнк Лэмпардынх, зүрх нь Ганын довтлогч Асамоа Гьяну, гар нь Урагвайн Луис Суаресийн, уушги нь немц Бастиан Швайнштайгерынх шиг байна гэж сайт бичив.
Хамгийн гол хөлийг нь Мексикийн Хавьер Эрнандесээс авах ба зүүн хөлийн тавхай нь Голландын багийн хамгаалагч Жованни ван Бронкхорстынх, баруун тавхай нь өөр нэг голланд Весли Снейдерынх байж тэр шилдэг хөлбөмбөгчин  бий болох ёстой гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж