
FIFA энэ тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэсэн Урагвайн шигшээгийн довтлогч Диего Форланы толгой “дутагдалгүй шилдэг” тоглогчийнх байх ёстой гэнэ. Гэхдээ нүд нь гоолын гурван дамжуулалттай Германы багийн хагас хамгааллагч Месут Эзилийнх, хамар нь “хаана, хэзээ байхаа мэддэг үнэрч” Испанийн багийн довтлогч Давид Виллагийнх шиг байх ёстой гэнэ. Түүний ам нь Фрэнк Лэмпардынх, зүрх нь Ганын довтлогч Асамоа Гьяну, гар нь Урагвайн Луис Суаресийн, уушги нь немц Бастиан Швайнштайгерынх шиг байна гэж сайт бичив.
Хамгийн гол хөлийг нь Мексикийн Хавьер Эрнандесээс авах ба зүүн хөлийн тавхай нь Голландын багийн хамгаалагч Жованни ван Бронкхорстынх, баруун тавхай нь өөр нэг голланд Весли Снейдерынх байж тэр шилдэг хөлбөмбөгчин бий болох ёстой гэнэ.