Ньюс хөтөч: "Төрийн үйлчилгээний цахим шилжилт" арга хэмжээ болно

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Төрийн үйлчилгээний цахим шилжилт" арга хэмжээ болно

Ньюс хөтөч: "Төрийн үйлчилгээний цахим шилжилт" арга хэмжээ болно

10:00

  • Чингэлтэй дүүргийн хөрөнгө оруулалтаар ЧД-ийн 18-р цэцэрлэгийг шинэчлэн барьсан бөгөөд нээлт тус цэцэрлэгийн байранд болно. ЧД-ийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцоно. Харилцах утас: 99051096
  • Нийслэлийн Нутгийн захиргааны 5 байгууллагын 47 үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт "Төрийн үйлчилгээний цахим шилжилт" арга хэмжээ болно. Холбоо барих утас: 99017856
  • Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Япон Улсын Байгаль орчны яам хоорондын Байгаль орчны салбарын бодлогын зөвлөлдөх 12 дугаар уулзалт болно. Энэхүү бодлогын зөвлөлдөх уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр, Япон Улсын Байгаль орчны Дэд сайд Яасуо Такахаши нар тэргүүлэн оролцоно. Утас: 88054040

11:00

  • Монголын Залуучуудын Холбооны хурлын зааланд Монгол Улсын шилдэг оюутан шалгаруулах "Алма-Матер-2018" ёслол болно.
  • Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тэднийг ААН-үүдэд дадлагажих боломжийг хангах, улмаар ажилд зуучлах, бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхнийг тогтвортой мэргэжилтэнтэй болоход нь туслах зорилгоор МҮХАҮТ-ын дэргэд “Нэг цэгийн үйлчилгээ” нээгдэж байна.

Энэхүү цэгээс ажилтан хайж байгаа ААН, компаниудын нэгдсэн мэдээлэл, ЖДҮ, гадаад худалдаа, хууль зүйн зөвлөгөө авах зэргээр үйлчлүүлэх боломжтой.

Энэ үеэр оюутнууд нэр бүхий компаниуд дээр дадлагажих Санамж бичиг байгуулна. Холбоо барих: 99090339

  • Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран "Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая" сэдэвт шилдэг бүтээлийн уралдааныг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудынхаа дунд зарласан билээ. Уралдааны шилдэгүүдийг тодруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа маргааш буюу 2018 оны 12-р сарын 20-ны өдрийн 11:00 цагт "Holiday Inn" зочид буудлын 19 давхарт болох тул та бүхнийг өргөнөөр очиж сурвалжлах, мөн бүтээлээ сойсон оролцогчоо дэмжиж, баяр хүргэхийг хүсье. Холбогдох дугаар: 99109723; 91992520
  • Багш, шинжлэх ухааны ажилтнуудын цалингийн нэмэгдэл олгогдохгүй байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны /талбайн баруун талд/ байрны 4 давхарт болно. Холбоо барих: 99027019, 88007709

11:30

Монгол 3-р сургуулийн сурагчид шинэ оны баярыг угтан өөрсдийн санаачлагаар хандив цуглуулж сургуулийнхаа орон гэргүй 2 сурагчид Монгол гэр бэлэглэхээр болжээ. Монгол 3-р сургуулийн гадаа талбайд арга хэмжээгээ зохион байгуулах юм бна. Холбоо барих утас: 95979820

13:00

Дэлхийн олон орны харааны бэрхшээлтэй иргэд ашигладаг компьютерийн дэлгэц уншигч "NVDA" програмын монгол хэлээр хөгжүүлсэн анхны хувилбарыг танилцуулах үйл ажиллагааны нээлт Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн, Хөтөлбөрийн танхимд болно.

Зохион байгуулагч: Хараагүй хүмүүсийн инноваци хөгжлийн төв ТББ, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан

18:00

“АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө. “Алунгоо-2018” цомын эздээр шалгарсан шилдэг 13 бүсгүйг олон нийтэд танилцуулан алдаршуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Улаанбаатар зочид буудалд болно. Холбоо барих: 88725000, 99039343

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж