Бага хурал: М.Энхболдод ёс зүйн хариуцлага хүлээлгэв

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Бага хурал: М.Энхболдод ёс зүйн хариуцлага хүлээлгэв

Бага хурал: М.Энхболдод ёс зүйн хариуцлага хүлээлгэв

Эрх барьж буй МАН-ын Бага хурал өчигдөр /2018.12.19/ өдрийн 11.00 цагт эхэлж, шөнө дөл болтол хуралдсан билээ. Бага хурлын гол зорилго нь жаран тэрбумын асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох тухай байв. Бага хурлын өмнө 10 гаруй гишүүнийг намаас хөөнө гэсэн мессеж тархсан ч тийм үйл явдал болсонгүй. Харин УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох тухай МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг Бага хурлын гишүүдийн 95 хувь нь дэмжжээ. М.Энхболдыг удирдлагуудын зүгээс тодруулбал, МАН-ын дарга У.Хүрэлсүх албан тушаалаа өгөхийг удаа дараа шахаж шаардаж буй юм. Бага хурлын үеэр ийм шаардлага тавьсан бөгөөд  М.Энхболд "тийм боломжгүй" гэсэн хариулт хэлжээ.  Ямар ч байсан Бага хурлын гишүүд М.Энхболдод ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэрийг гаргасан байна. Гэвч, Бага хурлын шийдвэрээр УИХ-ын даргыг чөлөөлнө гэсэн хууль Монголд байхгүй юм.  Өөрөөр хэлбэл, МАН-ын Бага хурлын гишүүдийн гаргасан УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэрийн дагуу түүнийг УИХ-ын даргаас нь огцруулбал хууль зөрчсөн үйлдэл болно.  Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэлийг суулгаж өгсөн бөгөөд уг таван заалтыг хүргэе.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫГ ЯМАР ТОХИОЛДОЛД ОГЦРУУЛЖ БОЛОХ ВЭ?

Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т зааснаар УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргын бүрэн эрхийн хугацаа  дөрвөн  жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулж, чөлөөлж болно гэжээ.

УИХ-ын тухай хуулиар  УИХ-ын даргыг чөлөөлөхийн тулд доорх таван үндэслэлийн аль нэгийг хангасан байх ёстой аж.

Нэгдүгээрт, нас барсан

Хоёрдугаарт, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт  гаргасныг УИХ  хүлээн авсан,

Гуравдугаарт, хүндээр өвдөж үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан

Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан байх.

Тавдугаарт, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан. Дээрх таван зүйл заалтаас өөр шалтгаанаар УИХ-ын даргыг огцруулах үндэслэл байхгүй аж.

Ж.ЭРХЭС

.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж