Их Британид хэн нэвтэрч, хэн нэвтэрч болохгүй вэ?

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Их Британид хэн нэвтэрч, хэн нэвтэрч болохгүй вэ?

Их Британид хэн нэвтэрч, хэн нэвтэрч болохгүй вэ?

Их Британийн Засгийн газар улс орны шилжин суурьшилтын бодлогоо шинэчилсэн баримт бичгийг баталсан нь тус улсыг Европын холбооноос гарсны дараа хүчин төгөлдөр болох ажээ. Энэхүү шийдвэрийн дагуу Европын холбооны гишүүн орнуудын “ур чадвар тааруу” ажилчид Британид ажиллах зөвшөөрөл шууд авах боломжгүй болох юм байна.  Шилжилт хөдөлгөөн нь "Брексит"-ийн санал асуулгын явцад хэлэлцэгдэх гол сэдвүүдийн нэг аж.

Тус улсын Гадаад хэргийн сайд Саджид Жавидын мэдэгдсэнээр, "Брексит"-ийн санал асуулгын үр дүнд 40 жилийн хугацаанд анх удаа Их Британид хэн нэвтэрч, хэн нэвтэрч болохгүй вэ гэдгийг шийдэх боломжтой болох юм байна. Мөн тэрбээр Британи бизнес эрхлэгчдэд нээлттэй байх бол тус улсад амьдран суугаа хүмүүсийн хувьд "Брексит"-ийг дэмжих, үгүйгээс хамаарч үлдэх эсэх нь шийдэгдэнэ гэжээ.

Британийн Засгийн газрын зарим саналаас дурдахад, мэргэшсэн мэргэжилтний хувьд жилийн квот тогтоохгүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэвээр хадгалагдана. Тус улсад богино хугацаагаар ажиллах хүсэлтэй хүмүүст хугацаатай виз олгоно. Энэ төрлийн виз мэдүүлэгчид улсаас санхүүгийн тусламж авах боломжгүй, оршин суух зөвшөөрөл хүсэх эрхтэй ч гэр бүлээ авчрах боломжгүй. Виз 12 сараар олгогдоно. Гадаадын оюутнуудад квот тогтоох талаар танилцуулаагүй бөгөөд Их Британид суралцахаар очиход хялбар байх болно гэжээ.

Жавид өмнө нь ВВС-д ярилцлага өгөхдөө "Жилд Их Британид шилжин суурьшигчдын тоо 273 байдаг нь хэтэрхий өндөр үзүүлэлт бөгөөд эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бууруулах шаардагатай” хэмээн ярьсан байна. Мөн тус улсын Цагаачлалын зөвлөх хороо, Дотоод хэргийн яамнаас одоогийн квотыг өөрчлөхийг зөвлөжээ. Эдүгээ ажил олгогчийн цалин жилийн 30 мянган паундаас хэтэрдэггүй. Тус улсын зарим компани, Засгийн газрын гишүүд түүнийг багасгахыг хуриалсан байна.

“БРЕКСИТ”-ИЙН САНАЛ ХУРААЛТ ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРД БОЛНО

Нэгдсэн вант улсын Ерөнхий сайд Тереза Мэй төлөөлөгчдийн танхимын депутатуудын өмнө үг хэлэхдээ “Британий парламент ирэх 2019 оны нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногт “Брексит”-ын асуудлаар Европын холбоотой байгуулсан тохиролцоогоор санал хураана” гэж мэдэгдэв.

Тус улсын парламент энэ асуудлаар энэ сарын 11-нд санал хураах ёстой байсан ч Төлөөлөгчдийн танхим Европын холбоотой байгуулсан тохиролцоог дэмжихгүй нь тодорхой болсон тул Мэй санал хураалтыг хойшлуулжээ. Тохиролцоо дэмжлэг авахгүй байх гол саад тотгор нь Бүгд найрамдах Ирланд улс болон Умард Ирландын хооронд тогтоох хилийн асуудал юм байна. Хил хязгаарын асуудлыг шийдээгүй тохиолдолд Их Британи улсын нэг хэсэг болох Умард Ирланд Европын холбооноос хэт их хамааралтай болох аж.

Брюссель хотноо энэ сарын 13, 14-нд болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар Ерөнхий сайд Терека Мэй европын удирдагчдаас хилийн асуудал дээр баталгаа авахыг хүссэн боловч бүтэлгүйтсэн билээ. Европын холбоо цаашид энэ асуудлаар яриа хэлэлцээ хийх боломжгүй гэж мэдэгдсэн ч Мэй боломж бийг хэлсэн байна.

Мөн тэрээр “Европын холбооны түншүүд, ялангуяа Европын зөвлөлийн дарга Дональд Туск, Еврокомиссын тэргүүн Жан-Клод Юнкер нартай хийсэн харилцан яриа цаашид энэ асуудлаар ярилцаж, хууль эрх зүйн баталгаа ч гаргах боломжтойг харуулсан” гэдгийг онцолжээ. Их Британи улс 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Европын холбооноос гарсны дараа төлөвлөсөн ёсоор 2020 оны сүүл хүртэл үргэлжлэх шилжилтийн үед эхлэх юм байна.

Эх сурвалж: CNBC, ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж