Хойд Ирландад 82 цагдаа хэлмэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Хойд Ирландад 82 цагдаа хэлмэгдэв

Хойд Ирландын протестантуудын жил тутмын жагсаалын үеэр гарсан хоёр хоногийн үймээнд 82 цагдаа хэлмэгдлээ. Тэдний ихэнх нь жижиг гэмтэл, бэртэл авсан гэж Associated Press дамжуулжээ.
Албан ёсны мэдээгээр хоёр цагдаа эмнэлэгт эмчлүүлж байна. Галт зэвсгийн шархтай нэг эрэгтэй, толгойдоо гэмтэл авсан эмэгтэй цагдаа хоёр эмнэлэгт байгаа гэнэ. Жагсагчдаас хэлмэгдэгсдийн талаар мэдээлэл байхгүй.
Хойд Ирландын 18 хот сууринд хэдэн арван мянган протестантууд жагссан байна. Парад эхлэхийн урьд өдөр Белфастын католикийн районд үймээн гарч нийтдээ 27 цагдаа гэмтсэн тухай өмнө нь мэдээлж байлаа. Залуу католикууд “Молотовын” гэх шатах шингэнтэй лонхоор цагдаа нарыг шидэлжээ.
Reuters агентлагийн мэдээгээр үймээнд 200 орчим хүн оролцсон байна. Хотод Бойн голын тулааны ойн арга хэмжээ явагдах учир дахин мөргөлдөөн гарчээ. Бойн голын тулалдаан нь1690 онд болсон ба II Яков хааны католикуудын армийг Английн хаан ширээнд горилогч Вильгельм Оранскийн арми ялсан байжээ. Энэ тулаанд католикууд ялагдсан нь Ирландын нутагт протестант шашныг ноёрхлыг  тогтоолгосон байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж