"Намуу цэцэг"-т донтсон томчуудын хүүхдүүд | News.MN

"Намуу цэцэг"-т донтсон томчуудын хүүхдүүд

"Намуу цэцэг"-т донтсон томчуудын хүүхдүүд

"Намуу цэцэг"-т донтсон томчуудын хүүхдүүд

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсч, улам залуужиж байгаа сэтгэл эмзэглүүлэм мэдээг цагдаагийн байгууллагаас өгдөг. "Хар тамниы хэрэглээ өнөөдөр шохоорол, сонирхлын шинж чанараас нэгэнт халиад, илүү зохион байгуулалттай, далд бизнесийн хэв шинж рүү орсон" талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр NEWS агентлагийн "Нэг сэдэв, найман эх сурвалж" буланд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн мэдээллээс харахад 2018 оны есөн сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 131 хэрэгт 258 хүн шалгагдсан байна. Гэмт хэрэгт холбогдогчийн дотор  насанд хүрээгүй хүүхдүүд ч байна. Монголын нийгмийг чимээгүйхэн “идэж” буй хар тамхины хэрэгт улстөрчид, бизнесийнхний хүүхдүүд холбогдож байсан дуулиант хэргүүдийг хүргэе.  Дашрамд сонирхуулахад, Холливудын алдарт жүжигчин Жэки Чаны хүү Жэйси Чаныг хууль бусаар хар тамхи эзэмшиж байсан хэргээр баривчилсан бөгөөд дэлхийн кино од “Би хүүгээ хүмүүжүүлж чадаагүйдээ үнэхээр их ичиж байна. Гэмшиж байна. Намайг уучлаарай” хэмээн мэдэгдэж байв.


ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТ

Одоогоос бараг хоёр жил шахмын өмнө буюу 2017 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 13 давхраас 21 настай Х гэх хөгжимчин залуу амиа алдсан дуулиан дэгдсэн. Хэрэг болсон хотхоны байр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн эзэмшлийнх бөгөөд тэнд байсан 12 залууг мансууруулах бодис хэрэглэсэн гэх асуудлаар цагдаагаас шалгаж эхэлсэн юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 188-ийн 1, 192-ын 1,2,3,4-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тун удалгүй  тэдгээр залуусын хэргийг хэрэгсэхгүй болгох замаар нам жим болсон тухай хэвлэлүүд нэг хэсэгтээ онцлон мэдээлж байлаа. Түүнтэй хамт Ерөнхийлөгчийн экс эхнэр  З.Уянгын хүү Э.Есүгэнэ гэсэн залуу байсан гэх мэдээлэл ч цацагдаж байв.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН АСАН Д.СУГАРЫН ХҮҮ ЦОГ

 

Өнөөдрөөс хоёр жил гаруйн өмнө буюу 2016 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү Цогийг  ice буюу мөс биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа мэдээлэл цацагдаж байлаа. Гэвч, түүнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй, уг дуулиан тэгсхийгээд нам жим болсон билээ.  Үүнээс өмнө тэрбээр 2014 онд мөн энэ хэргээр шүүхээс хоёр жилийн ял авсан  ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдаж байв.

 

ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГАА Г.БАЯСГАЛАНГИЙН ХҮҮ ХЯТАДАД ХОРИГДОЖ БАЙВ

ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Г.Баясгаланг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед нь хүүг нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байв. “Ачаа хүнд дамжуулж өгөөч” гэсэн хүний гуйлтаар авч явсан бараанаас нь хар тамхи илэрсэн уг асуудал хэрхэн шийдэгдсэн нь мөн л тодорхойгүй өнгөрсөн билээ.

Түүнийг Хулан, Халиунаа гэх эгч дүү хоёрын золионд явсан олон монгол хүний нэг болсон тухай тэр үед хэвлэлүүдээр шуугьж байлаа.

“ЭРДЭНЭТ”-ИЙН Х.БАДАМСҮРЭНГИЙН ХҮҮ БАДРАХ

Зайсан дахь нэгэн ресторанд томчуудын хүүхдүүд 2017 оны долдугаар сард наргиж байхдаа хар тамхинд мансуурч, рестораны ажилчдын биед халдаж, танхайрсан хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан. Гэвч, хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй тэгсхийгээд мөн намжсан билээ. Б.Бадрах өмнө нь мөрийтэй тоглоом, хар тамхины хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, эрүүгийн хавтаст хэрэг хүртэл үүсгүүлж байсан ч аавынхаа буянаар ял шийтгэлгүй өнгөрсөн талаар хэвлэлээр мөн л бичиж байлаа.

ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Х.ТАМИР

УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байсан билээ. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон байдаг.

Гэвч тэд давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад, гадуур шалгагдаж байх хугацаанд дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ялыг нээлттэй эдлүүлэх шийдвэр шүүх  энэ оны есдүгээр сард гаргасан юм.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Биби 2018-12-20 103.212.118.244

Урлаг соёлынхон их байгаа нэмэгдэнэ шүү одоо больцгоо та нар хэтэрлээ

Avatar

Би 2018-12-20 64.119.25.80

Ганц баячуудын хүүхдүүд биш урлагынхан загварынхан зөндөө холбогдсон өвс гэхэд биш үлээгээд гардаггүй үнэгүй олддог гээд таньдаг мэддэг хамт ажилдаг байсан хүүхэд залуусыг татаж байхыг зөндөө харж блаа тэрийгэн бахархал болгож урлагын тэр тэр гэж нэрлэж бүгд татдаг тэгж хөглөгддөг ухааны юм ярьж бахархаж ярих нь холгүй байдаг. Хүний ажил хөдөлмөр авьяасыг үнэлж болох ч юм бүхэн харагддаг шигээ байдаггүй та бидний сайхан гэж хүндэлж явдаг хүмүүс тм биш байж ч мэднэ. Одоо энийгээ зогсоох хэрэгтэй

Avatar

зочин 2018-12-20 103.57.93.40

Иймэрхүү наймаачин, гэр бүлийн талаар тогтворгүй юмнуудыг төрд гаргаж байгаа нь бидний буруу. Өнөөдөр хар л даа тэр ерөнхийлөгч гээд байгаа нөхрийг? Ихэнх нь ерөнхийлөгч гэдэггүй л юм билээ. Энэ төр нэг л бишээ гээд л гадаа сууж буй захын хөгшчүүл ярьдагаа нуудаггүй. Наймаачин, зодоочин, хүүхэнсэг... гээд л залуучууд бурах л юм. Үнэндээ өнөөдөр манайд монголыг аваад явчих төрийн хар хүн алга гэж үү? Боловсрол мэдлэгээрээ хоцрогдсон хүн юу хийж чадах вэ?

Avatar

Зочин 2018-12-20 194.230.158.60

Ardiin huuhdiig alag uzej bna. Har tamhinii hergeer olon zaluus shorond horigdoj baigaa. Tedniig sulla. Esvel Genko iin huug shorond adilhaan hii

Avatar

Зочин 2018-12-20 202.9.43.66

Женко ер нь олрн охидтой явалдаж бсн, олон авгай сольж бсн, хүүхдүүд нь хүмүүжилгүйгээс гадна нийгэмд залуучууд дунд маш их буруу хортой зүйлсээр нилээн гэмт хэрэгт холбогдож бсн. Ер нь эр хүнийг гэр бүлийн тогтвортой бдал үр хүүхдийнх нь суурь хүмүүжил боловсролоор сонжиход нэг их хол зөркү болов уу. Бусдыг өдөөн хатгаж турхирч гүтгэж нууцаар бичиж тараахдаа гарамгай мундаг мафи аргатай тэргүүн шүү. Олон улсад ийм ерөнхийлөгч ховор гэсээн мундаг мундаг ккк

Avatar

Зочин 2018-12-20 185.9.19.148

гамшиг

Avatar

ZOCHIN 2018-12-20 43.242.243.143

HORIOTOI BUHEN CHULUUTEI ORJ IRJ BN.GAALI GEJ BAIH HEREG BAINUUDAA

Avatar

Зоч 2018-12-20 59.153.115.66

Цаазлах хэрэгтэй.Улс орны төлөө

Avatar

Зочин 2018-12-20 198.255.67.36

Sayahan Elon Musk iig naad namuu tsetsegiig chn tataad jiriin yariltslaga hiij bhin uzlee. Ygd har tamhi geheer mongold neg l anglilal baidag um be. Yagaad 2018 end odoo hurtel uunees bolj zuv zugeer huumuusiig horiod baigaa um be? Minii duu bagiin tatdag baisan, gehdee odoo Amerik ulsiin emnelegees zuv hemjeegeer namuu tsetseg tataj uvchin ni deerdsen. Uneheer hund har tamhind dontson bol shorond horih bish emchiin tuslaltsaa uzuuldeg um bn le. hudlaa tomchuud ged l dairah shaltag.

Avatar

Ишшш 2018-12-20 103.212.118.244

Яг ингэж ярьдаг хүмүүс дэлгэрүүлдэг татаж байгаагаараа бахархаад байдаг аягүй бол ирлийз байгаа цусны хар тамхичин

Avatar

Зочин 2018-12-20 66.181.187.109

энэ малуудыг цаазлах хэрэгтэй. өдийд улс орондоо хэрэгтэй зүйл хийгээд эхэлчилсэн байх насандаа бузарт донтож чөтгөртэй нөхцсөн юм чинь цаашдаа аав ээжтжйгээ адил улсаа зарж идээд сүйрүүлнэ.

Avatar

Zochin 2018-12-20 103.229.123.168

Ene humuusiin avgaichuud ni shoppingd huuhduud ni har tamhind dontchihson oorsdoo tedniihee heregleeg taslahgui hangaj baihiin tuld sandaltaigaa zuuraldsan hulgaich nar. Yaj Dontolt bol edgedeggui ovchin buhel buten ulsiig ogood ch diilehgui uchraas Hyatad bolon busad uls orond ulsiig avch uldehiin tuld mash hatuu huuli gargaj iim humuusee zaazalj tseverlegee hiideg ni odoo nuuts bish. Tansag bairnuudaar ni duuren nogoo ertontsiinh shig bolchihson yumnuud l mansuurch baigaa.

Avatar

Зочин 2018-12-20 103.229.120.224

ТӨРИЙН ЗҮГЭЭС СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ МАШ ХАНГАЛТГҮЙ БАЙГАА , БАС ХИЛ ГААЛЬ ГЭЖ БАЙНА ,

Avatar

Бат 2018-12-20 202.131.243.190

ялгүй авч гарах нь яахвээ үр үндэс чинь мөхөх нь байна шүү эрх мэдэлтнүүд ээ

Avatar

Иргэн 2018-12-20 202.9.42.111

Харамсалтай ялангуяа хууль зүй төрийн байгууллагад ажиллаж байгаа энэ асуудлыг шийдэх ёстой хүмүүсийн хүүхдүүд нь өнөөдөр хуулиа зөрчөөд эцэг эхийнхээ нөмөр нөөлгөнд хуульд захирагдахгүй байна гэдэг эмгэнэл дээ.

Avatar

zochin 2018-12-20 43.228.129.119

Монгол хүн бүр нэгэн зорилго сэтгэлээр тэмцэх шаардлага үүсэжээ. Улс орон өөрийнхөө аюулгүй байдалд хамтын хүчээр тэмцэх нэгдэх хэрэгтэй . Төрийн бодлого болгох , хяналтыг өрх гэрээсээ эхлэх , хэрэглэж бгааг нь тусгаарлах , хуулинд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн бгааг хатуу анхаарах. Үйлчилгааний байгууллагууудыг камержүүлэх мэдээлэх үүрэг тогтоох гудамж талбайг камерийн систэмээр тоноглох гэх арга хэмжээг аваасаа . Сандал суудал биш нийгмийг хараа хяналттандаа авах хэрэгтэй бус

Avatar

зочин 2018-12-20 103.14.38.130

хэн нэгний хүүхдийг муулах биш энэ бүгд чиний хүүхдэд их ойр байгаа. 1 ертөнц,1 зовлон,1 өвчин,1 агаар, 1 вирус, 1 олдох амьдрал шүү, урьдчилан яаж хамтаараа тэмцэх вэ. үүнээс гарах гарцаа хамтаараа хайх л үлдсэн. бүгдээрээ эвдрээд л хэрэлдээд байснаас гарцаас яаж гархав, хамтаараа, ахиж яаж давтахгүй байхав. төрийн түшээдийг 50 наснаас хойш сонгодог болгоя. шунал нь арилсан үед төрийн толгойд гаргая гээд их олон асуудал байна. хүнтэй яаж зохицож яаж эвлэрч хийх ажлаа , улсаа улс болгох вэ г.м

Avatar

Bathurel 2018-12-20 66.181.160.77

Yahav de uiliin ur gej eniig l helne shuu de!Yamarch lam der ochood nemer bhgui de uiliin urees hen ch zygtadgui um aa!!Hyazgaargui idej bsnaas ard tumnteigei hyvaltsah heregtei ene harin nugliig chini nimgelne shuu

Avatar

зочин 2018-12-20 103.14.38.130

хүүхэлдэйн кинонд л хүний амьдралд хийж болохгүй бүх зүйлүүдийг суулгаад өгдөг байх хэрэгтэй. их хөгжилтэй боловч гунигтай төгсөх хар тамхичны үнэн бодит амьдралыг харуулсан киног 10 жилд нь заавал үзүүлэх ёстой. Тамхи , хар тамхи татвал ийм муухай болно. эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг багаас нь цэргийн журмаар мал дээр 1-12 сар байлгая. эх орноо хайрлана. хэцүүг туулах чадвартай болгоно. япончууд цагаан будааны тутраганд 1 жил ажилллуулсаны дараа гадаадад сургуульд явуулдаг гэсэн.

Avatar

Зочин 2018-12-20 202.131.7.226

Жэнко ийм л нөхөр. Үхсэн элэнцгээ монгол ялна гэж. Ми Энхболд, Топор Хүрэлсүх, Жэнко Баттулга гурвуулаа луйврын сонгуулиар гарч ирсэн луйварчид. Одоо гурвуулаа ажлаа өг. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг шинээр явуулая. Ямарч байсан энэ гурваас илүү хүмүүсийг сонгохоо монголын ард түмэн мэднэ. Тэгвэл харин жинхэнэ монгол ялна.

Avatar

Зочин 2018-12-20 43.242.243.49

Монголд хууль ийм л байна даа. Ядуусын хүүхдүүд тэр хар тамхийг чинь авах мөнгө байхгүй юм даа. Аваад татсан бол өдийд шууд шоронд. Тэгээд бас шударга ёс ярина. Хаана байна тэр шударга ёс. Женко гэж хулгайч өөрийн хүүхэд, төмөр зам гээд маш олон хэргийг шүүхээр хаалгаж байнаа. Шударга ёс ялж чам дээр нэг өдөр шударга шүүх очиноо. Харин чи тэр үед гадаад руугаа явсан байна байх даа

Avatar

Хар тамхийг үзэн ядагч 2018-12-20 202.70.44.178

Энэ балиар юмыг томчууд болон томчуудын хүүхдүүдтэй л холбоотой. Тэр дундаа цагдаагийнхан өөрсдөө холбоотой. Мэдсээр байж оруулж ирж, хүүхдүүдийг уруу татаж бизнесээ болгосон байгаа нь илт л байгаа шүү. Цагдаагийхан өөрсдөөсөө эхэлж цэвэрлэ. Ирээдүй болсон хүүхдүүддээ нэн даруй хар тамхины эсрэг сургалт, хичээл байнга ордог болох хэрэгтэй. Ерөнхийлөгч нь өөрөө хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй, дээрээс нь гэр бүлийн тогтворгүй хүн яаж энэ улсыг хөгжүүлнэ гэж ичихгүй ярьж суунаа ичиж үхмээр юм.....

Avatar

ZOCHIN 2018-12-20 73.109.63.145

YU BOLOOD TANAI HARAAL IDSEN SITE HAR TAMHI GEED BAAHAN MEDEELELEER BOMBOGDOOD BAINA! TERNIIHEN OROND TSAGDAAGIIN BAIGUULAGUUDTAI NIILEED JDU-GEE EREN SURVALJLUUL YMAR VE ??\nESWEL ENE URUU GOL TATAGCH HUMUUSIIG NI OLUUL YASAN YUM?? TEGEED OLOOD SITEEREE ENE USTAI NI BUMBUGDUUDHUUCH!

Avatar

ZOCHIN 2018-12-20 73.109.63.145

BALIAR YUMNUUD HUDLAA URUU TATDAG BAIGAADAA! GAIGUI AILD TURJ USSUN NI TEDNII BURUU BAIHDAA! BOLGOOMJTOI HUNEE SAIN HARJ NIILEEHGUI BOL BOLOHGUI YUM BAINALDAA! \nZUNDUU UUR HUMUUS BAIGAAASHDEE! YAG HERGIIN EZDUUD NI CHIMEEGUIHEN URUU TATCHAAD ALGA BOLDOG BAIGAADAA :))

Avatar

Зочин 2018-12-20 103.212.117.79

Huugee zalj chaddaggui erunhiilugch mongoliig min yaaj avch ni todorhoi

Avatar

Зочин 2018-12-20 66.181.182.98

yasan tsoohon ners bichee ve.Mash olon ners uul n bgaa daa

Avatar

Зочин 2018-12-20 202.170.84.188

Хар тамхитай маш хатуу шийтгэж бусдад сургамж болго!!! өөрөөр худлаа тэмцсэн нэртэй улам гааруулаад байгаа нь цагдаа нартай ч холбоотой

Avatar

Зочин 2018-12-20 202.170.84.188

Хар тамхитай маш хатуу шийтгэж бусдад сургамж болго!!! өөрөөр худлаа тэмцсэн нэртэй улам гааруулаад байгаа нь цагдаа нартай ч холбоотой

Avatar

Зочин 2018-12-20 203.91.114.244

иймэрхүү тодорхой хэргүүдийг өршөөлийн хууль элдэв бусын хуулийн цоорхойгоор аргалаад байхаар цаашдаа улам л дэлгэрнэ шүү дээ..Энэ улсад ирээдүй гэж алгаа

Avatar

Irgen 2018-12-20 202.131.228.178

Negent dontson bol garahad mash hetsuu gedgiig l humuust oilguulah heregtei baigaamdaa bagaas ni ehleed

Avatar

mw 2018-12-20 202.21.126.118

xujaa d barigdan bol shuud aluulan shde. nuguu xoshin shog-n jujigchin mashinii osloor uxsen gedeg chin xujaad tsaaz-n yal avsan shde

Avatar

Зочин 2018-12-20 66.181.161.90

Юу үнэн юмуу

Avatar

Зочин 2018-12-20 150.129.140.12

aaain tiimuu

Avatar

Зочин 2018-12-20 202.170.84.188

Битгий шаа!!!

Avatar

Зочин 2018-12-20 150.129.140.45

Манжийн элитүүдийн хүүхдүүд хар тамхинд орсоноос болж Манж гүрэн мөхсөн түүхийг давтах гээд байхийн новшнууд

Avatar

Зочин 2018-12-20 24.171.101.252

ymar haalttai tarhitai hun be dee. tiim jijig zuil manjiin muhliin 1% iig ch ezlehgui shuu. nom unshdguuma gehed barimtat kino uz uher min

Avatar

ЭНЭ ЧИНЬ АРИУН ЯВДАЛ УУ 2018-12-20 58.108.66.109

ЖОНХУУГИЙН БАНЬД ХАР ТАМХИ ӨГӨӨД ЦОНХООР ТҮЛХЭЖ УНАГАСАН ГЭЭД НЭГ ХЭСЭГ ХЭВЛЭЛД БИЧЭЭД БАЙСАН ОДОО Ч ТАГ ДАРЖЭЭ

Avatar

zocnin 2018-12-20 69.76.229.35

NOGOO 6O N TERBUMIIG ENHJARGAL 200N HUNEES ASUUGAAD GEED TENEG UM YRIAD YVAAD BAIGAA ENE HAR TAMHINII HULGAICNUUDDAA UM HELJ SHIITGEJ CNADAHGUI BNA GEDEG CNINED NARIIG HELJ BAIGAAMDAA AVILGIIN BUH HEREGUUD CNINI HUN ALAAD BAIGAA DARGA SAID NARCNIN 60 N TERBUMIINH ENE HAR TAMHICNINGUUDIIG BUGDIIG SHORONGOOR HADAAD TSAAZLAACNEE EH ORNII MINI ARIUN ARD TUMNII MINI MONGIIG HULGAILSAN MONGOOR GEJ BODOHOOR DOTOR MUUHAI ORGIJ BNA

Avatar

ХУУЛЬ , ГУУЛЬ БОЛДОГ УЛС !!! 2018-12-20 202.128.15.194

ХАР ТАМХИНЫ ХУУЛЬ , ГУУЛЬ БОЛЖ БАЙНА ШҮҮ !!! ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ !!!

Avatar

Зочин 2018-12-20 103.9.90.98

эдгээр хар тамхичдаас ял авсан нь ганцхан прокурор нөхөр гэсэн, бусад нь сураг ажиг байхгүй, усанд хаясан чулуу шиг алга болсон, эрэн сурвалжлах сэтгүүл зүй байдаг бол энэ асуудлыг судалж дэлгэх шаардлагатай

Avatar

Зочин 2018-12-20 66.181.176.159

Хар тамхины хэргээр орсон хэнд ч гэсэн хатуу ял оноож шоронд нь суулгах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж