Ажил эрхлэлтийг зуучилдаг Rabota.ru порталын мэдээгээр ирэх 2019 онд ажил олгогчдын 23 хувь нь цомхотгол хийхээр төлөвлөж байгаа ажээ. Харин 18 хувь нь ажлын байрыг нэмэгдүүлнэ хэмээн тус порталаас явуулсан санал асуулгад хариулсан байна. Санал асуулгын дүнг "Российская газета" сонин нийтэлснийг РИА Новости эх сурвалж болгон мэдээллээ.
Цомхотгол хийгдэх салбаруудад хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа-маркетинг, хүнсний үйлдвэрлэл орсон байна.
Харин мэдээллийн технологи, санхүүгийн зөвлөгөө-үйлчилгээний салбарт шинээр ажилтан авах, сургах чиглэлд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа гэжээ.
Санал асуулгад оролцогч ажил олгогчдын дөрөвний нэг нь ажлын гүйцэтгэл, үр дүнг хэмжих шалгуур, үзүүлэлтийг эргэн харна гэдгээ хэлсэн нь анхаарал татаж байна. Харин 20 хувь нт бизнесийн шинэ чиглэлийг хөгжүүлнэ гэжээ. 12 хувь нь ажилчдадаа зориулан цалингаас өөр төрлийн урамшуулал бий болгохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ