“Иргэний боловсролын төв” ТББ нь 1992 оноос Монгол улсад ардчилсан иргэний нийгмийг төлөвшүүлж, хөгжүүлэх зорилготой байгуулагдсан байгууллага юм.
Тус байгууллага Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран өнөөдрөөс /2018.12.19/ 21 аймаг, нийслэлийн боловсролын газрын түүх, нийгмийн ухааныг хариуцсан мэргэжилтнүүдэд “Ардчиллын үндэс” шинэ хөтөлбөрийг танилцуулах сургалтыг эхлүүллээ. Сургалт маргааш мөн үргэлжилнэ.
“Багшийн хөгжлийн төв”-д зохион байгуулсан энэхүү сургалтыг Иргэний боловсролын төв ТББ-ын захирал, Монгол улсын гавьяат багш, УИХ-ын гишүүн асан, Р.Нарангэрэл, “Ардчиллын үндэс” хөтөлбөрийн захирал Б.Ариунцэцэг нар удирдаж байна. Сургалтын үеэр
-Шударга ёс
-Хувийн орон зай буюу нууц
-Үүрэг хариуцлага
-Эрх мэдэл
гэсэн дөрвөн бүлэгтэй бага, дунд, ахлах ангийн сурах бичиг, багшийн гарын авлагаас бүрдэх цуврал товхимол гаргаснаа танилцуулав. Сурах бичгээр дамжуулан иргэдэд мэдлэг олгохыг зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулан “Баррель” хэлээр болон “Daisy” форматаар хуурцаг хэвлэн олны хүртээл болгожээ. Мөн уг хөтөлбөрийн заах аргачлалтай цуврал 13 видео хичээлийг гаргаж, Youtube-д байршуулсан төдийгүй удахгүй дохионы хэлээр нийтэд түгээх гэнэ.
Энэ нь Монголд сургалтын шинэ аргачлалыг боловсруулан анх удаа бүх нийтэд хүртээмжтэйгээр хүргэж байгаа анхны тохиолдол аж.
Сургалтаар дамжуулж сонгогчийн боловсролыг дээшлүүлснээр төрд ёс зүйгээ ухамсарладаггүй хүмүүс томилогдож, сонгогдож буй гажуудлыг таслан зогсооно гэж зохион байгуулагчид үзэж байна.
П.БАТ-ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ