Анна Чапманы Британийн иргэний эрхийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Анна Чапманы Британийн иргэний эрхийг цуцлав

Оросын тагнуулч гэж АНУ-аас нутаг буцаагдсан Анна Чапманы Британийн иргэний эрхийг цуцалжээ. Энэ тухай Sky News өөрийн эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Чапман (төрөлхийн Кущенко) британи хүнтэй 2002-2006 онуудад гэрлэсэн байхдаа Британийн иргэн болсон байлаа. Түүний өмгөөлөгч нь Чапманыг Орост буцан ирснийхээ дараа Британид амьдрахаар шийдсэн гэж мэдэгдэж байсан билээ. Мөн Британийн засаг захиргаа тэр эмэгтэйн иргэний эрхийг цуцлахаар шуурхай ажиллаж байна гэсэн  мэдээ байв.
Долдугаар сарын 13-нд хэвлэлээр мэдээлэхдээ Оросын Гадаад тагнуулын алба буцан хүргэгдсэн тагнуулчдынхаа хэн нь алдсан эсэхийг шалгаж эхэлжээ. Аннагийн хувьд түүний тагнуулд ажиллах цаг нь төгсөж байгаа бололтой. Мөн хэвлэлээр орос тагнуулчдын сүлжээг Америкийн сөрөг туршуулын өгөөшийг авсан Анна Чапман эцэгтээ утасдаад унагасан гэж бичсэн байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж