Мэдээлэл технологийн салбар дахь хүний нөөцийн хөгжлийн бодлогыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Мэдээлэл технологийн салбар дахь хүний нөөцийн хөгжлийн бодлогыг хэлэлцэв

Мэдээлэл технологийн салбар дахь хүний нөөцийн хөгжлийн бодлогыг хэлэлцэв

Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны Ажлын хэсгээс өнөөдөр /2018.12.19/ Мэдээлэл технологийн салбар дахь хүний нөөцийн хөгжлийн бодлогын талаар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Салбарын мэргэжилтнүүдийг хамруулсан уг хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны гишүүн А.Ундраа хэлсэн үгэндээ, хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан санал, санаачилгыг Цахим бодлогын түр хорооны 26 гишүүнд хүргүүлэхийн зэрэгцээ шаардлагатай хуулийн төсөл хэлэлцүүлэх үед төсөлд тусгана гэдгийг онцлов.

Энэхүү хэлэлцүүлгээр мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох ажлын талаар, түүнчлэн аж үйлдвэрийн салбарын автоматжуулалт, хиймэл оюун ухаан зэрэг техник технологийн  дэвшилтэй холбоотойгоор дунд болон урд хугацаанд хөдөлмөрийн зах зээлд орох өөрчлөлт, түүнтэй уялдсан салбарын бодлого, хүний нөөцийг урьдчилан бэлтгэхэд анхаарах асуудал зэргийг хөндсөн.

Хэлэлцүүлэгт “Техник технологийн дэвшил ба хүний нөөцийг бэлтгэх бодлого”, “Мэдээлэл холбоо, технологийн мэргэжлийн боловсролын тогтолцоо хөгжлийн асуудал”, “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын суурийг бүрдүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайлал” гэсэн сэдвээр салбарын эрдэмтэд илтгэл тавьсны дараа “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөц ба боловсролын салбарын уялдаа” сэдэвт панел хэлэлцүүлэг болов.

Төгсгөлд нь оролцогчдын дунд асуулт, хариулт өрнүүлсний зэрэгцээ санал дүгнэлтийг нь сонслоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж