Ерөнхий сайдаар бүл нэмсэн ЖДҮЧИД

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдаар бүл нэмсэн ЖДҮЧИД

Ерөнхий сайдаар бүл нэмсэн ЖДҮЧИД

Улс төрд хамгийн том дайн дэгдээж, нийгэмд багагүй доргилт үүсгээд байгаа асуудал бол нь жижиг дундын зээлийн асуудал байлаа. Жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчдэд эрхлэх мөнгө УИХ-ын гишүүд болон тэдний ах дүү хамаатан садангуудын хамаарал бүхий компанид очсон нь эрх баригчид ил цагаан зодолдож, төрийн ажил цалгардаж гацах томоохон шалгаан болсон. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон салбарын сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлж улмаар Д.Хаянхярааг УИХ-дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалаас  огцруулж мөн Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-ын чуулганаар орсон гээд ЖДҮ-г тойрсон улс төрийн өрнөл үргэлжилсээр байна. Өдгөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын дарга М.Энхболд нарын дунд гол сөргөлдөөн явагдаж, хэн нь хонгилын эзэн вэ гэх асуудлыг шийдэх Бага хурал

ЖДҮ-жсэн Засгийн газарт хариуцлага тооцохыг М.Энхболдын талынхан шаардсан нь нөгөө талаас алдарт 60 тэрбумын хэргийг сөхөхөд хүрч улмаар Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганыг бойкотлож парламентын үйл ажиллагаа доголдоод сар болох гэж байна.

ЖДХС-ийн  зээлээс чимээгүйхэн "тоншсон" гишүүдийг ёсзүйн хариуцлага хүлээж  хуулийн байгууллагаар шалгуул  гэдгийг намын бүлгийнхэн нь болон олон нийт шаардаж байгаа юм. Тэгвэл  АТГ-аас ЖДҮ-тэй холбогдсон УИХ-ын нэр бүхий гишүүдийг дуудаж мэдүүлэг авчээ.

ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ТОО ӨССӨӨР

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр  энэ сарын 12-нд мэдээлэл хийж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр “Жаргалант мах импекс” компанийн нэрээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авах барьцааны гэрээн дээр гарын үсэг зурсан гэсэн мэдээллийг өгсөн нь ЖДҮ-гийн цувааг дахин нэмэв. Энэ талаар Ерөнхий сайд намынхаа Бага хурлын үеэр хэлэхдээ “Дүү маань хувиараа бизнес хийдэг. Жилдээ дөрвөн удаа л уулздаг. Цагаан сар, наадам, шинэ жил, хааяа сайхан зан хөдөлсөн үедээ уулздаг. Үнэхээр ЖДҮХС-гаас зээл авсан зүйл байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулаарай гэж хэлсэн. Хэдэн ах, дүү нар маань бие биедээ гай болчихгүй юмсан гэж амьдардаг. Тиймдээ ч тэр бүр уулзалдаж чадахгүй  явдаг” гэж хэлжээ.

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДИЙН НЭРС:

  1. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөг,
  2. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг,
  3. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг
  4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг,
  5. 5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая төгрөг,
  6. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг,
  7. 7. УИХ-ын гишүүд Б.Ундармаа "Доктор МЭИК" ХХК 700 сая төгрөг,
  8. УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг,
  9. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөг,
  10. УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан Мийт экспорт интернэшнл ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг,
  11. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүүнарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018-08 сард 800 сая төгрөг
  12. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө 80 хувийг нь эзэмшдэг Мондем ХХК-аараа ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300,000,000 төгрөгийн зээлийг тус, тус авсан байна.

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД:

  1. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК 450 сая төгрөг,
  2. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК 750 сая төгрөг.
  3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг.
  4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг.
  5. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг.
  6. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар "Цаст согоот" ХХК 800 сая төгрөг.
  7. УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы Баяр плант ХААБ ХХК, Капиталфактори, Эм Эм Жи капитал  (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-дээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум.
  8. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч (2015-7-9 нд эл албанд томилогдсон) Ш.Хонгорзулын Хосбогд Агро компани ЖДҮХС-гаас 2018 онд 630 сая төгрөг.
  9. "Барилгын хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал (эл албанд 2016 оны 09 сарын 29-нд томилогдсон) Ц.Амарсанаагийн “Их Улс” компани ЖДҮХС-гаас 2017 онд 680 сая төгрөг.
  10. НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал Бат ган агро ХХК ЖДҮХС-аас 2017 онд 500 сая төгрөгийг тус, тус зээлсэн нь нотлох баримтаар ил болсныг эргэн сануулъя.

ЖДҮХС-гийн зээлийн асуудлаас үүдэж , Д.Дамба-Очир, Л.Энхболд Г.Солтан мөн Б.Ундармаа  нарыг гишүүнээс нь эргүүлэн татах хүсэлтийг прокуророос УИХ-д өргөн барих асуудал хөндөгдсөн. Одоогоор тэднийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлэн шалгаж байгаа.

Ямартай ч ЖДҮ-гээс зээл авсан гишүүдийг шалгах ажиллагаа явагдаж байна. Цаашид нэрс дахин нэмэгдэхийг үгүйсгэхгүй.

Эрүүгийн хуулиар албан тушаалын эрх нөлөөгөө ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгох үйлдэл нь албан тушаалын гэмт хэрэг гэж үзэж  улмаар найман жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж