Ерөнхий сайд дүүгээ өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд дүүгээ өмөөрөв

Ерөнхий сайд дүүгээ өмөөрөв

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярын ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн баримтыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дэлгэсэн билээ. Тэгвэл  Бага хурлын үеэр зарим гишүүн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс энэ талаар тодруулж асуухад  “Би аав, ээжээс тавуулаа. Том ах маань тэтгэвэртээ гараад, одоо таксинд явж халтуур хийдэг. Эгч маань мөн тэтгэвэртээ суусан. Одоо Солонгост ажиллаж, амьдардаг. Бага дүү маань Барилга, хот байгуулалтын яаманд ажилладаг. Хар багаасаа өөрийн мөнчгөрөөрөө төрд ажиллаж яваа хүн. Нөгөө дүү маань хувиараа бизнес хийдэг. Жилдээ дөрвөн удаа л уулздаг. Цагаан сар, наадам, шинэ жил, хааяа сайхан зан хөдөлсөн үедээ уулздаг. Үнэхээр ЖДҮХС-гаас зээл авсан зүйл байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулаарай гэж хэлсэн. Хэдэн ах, дүү нар маань бие биедээ гай болчихгүй юмсан гэж амьдардаг. Тиймдээ ч тэр бүр уулзалдаж чадахгүй  явдаг” гэсэн байна.

Харин Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр энэ асуудалд байр сууриа илэрхийлэхдээ "Баримттай мэдээллийг хариуцлагатай УИХ-ын гишүүн дэлгэсэн байна лээ. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг яам шалгадаггүй. Прокурор, мөрдөн байцаах байгууллага шалгадаг. Улс төрд нөлөө бүхий хүн албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол хүнд гэмт хэрэгт тооцдог. Найман жил хүртэлх хугацаагаар хорих ялтай. Өөрийнх нь хэргийг шалгахаар хонгилын тухай ярьдаг байж болохгүй. Хуулийн хонгилын өмнө хүн бүр адилхан очих ёстой" гэв.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж