Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 00-д хүн унасан байгаа тухай дуудлага өчигдөр /2018.12.18/ 13.06 цагт Нийслэлийн Аврах албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч очиж, ажиллахад 55 настай иргэн Я амиа алдсан байжээ. Иймээс цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Хальтиргаа гулгаатай үед иргэд гудамж талбайд унаж бэртэх зэрэг тохиолдол гарч байгаа тул болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Б.ДЭЛГЭР