Цэргийн хээрийн сургуулийг Оросын хил орчим хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

Цэргийн хээрийн сургуулийг Оросын хил орчим хийнэ

Фото: РИА Новости

 

Норвегийн хойд нутагт энэ даваа гаригт эхэлж буй "Joint Viking» цэргийн хээрийн сургуульд таван мянга орчим цэргийн албан хаагчид, цэргийн техникийн 400 нэгж дайчлагдаад байна. Хээрийн сургууль нь Оросын хилийн ойролцоо болох юм.

 

Цэргийн техникийн хөдөлгөөн  өнгөрсөн долоо хоногт  эхэлсэн байлаа. Норвегийн Финнмарк районд цэрэг  техникийн хүчин цугларч  байгаа бөгөөд ерөнхий оператив сургуулилалтад  зэвсэгт хүчний бүх төрөл оролцоно гэж Nordlys хэвлэлд Зэвсэгт хүчний төлөөлөгч дэд хурандаа Александер Янков мэдээлэв. Түүний хэлснээр,  1967 оноос хойших хамгийн өргөн цар хүрээтэй хээрийн сургууль нь тэр болох ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж