Иргэдийн дунд зээлийн маргаан хамгийн их гарч байна

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Иргэдийн дунд зээлийн маргаан хамгийн их гарч байна

Иргэдийн дунд зээлийн маргаан хамгийн их гарч байна

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын хуульчдын холбоотой хамтран бүх нийтийн эрх зүйн боловсрол, түүний чадавхыг дээшлүүлэх хамтын ажиллагааны хүрээнд сарын бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гаригт иргэдэд төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгдөг.

Эл өдөрлөг нь өнөөдөр /20108.12.19/ нийслэлийн худалдаа үйлчилгээний “Дүнжингарав”, “Мишээл экспо”, “Драгон”, “Зургаан буудал” гэх мэт төвүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр иргэд ихэвчлэн гэр бүлийн маргаан, зээлийн гэрээ, нийгмийн халамж, газар эзэмших болон олгох зэрэг асуудлаар зөвлөгөө авдаг аж. Тэр дундаа иргэдийн дийлэнх нь гэр бүлийн асуудлаар хуулийн зөвлөгөө авч байна. Тухайлбал, гэр бүл цуцлалт, хүүхдийн тэтгэмж, хамтын өмчийн маргаан ихэнх хувийг эзэлж буй бөгөөд 25-35 насны залуусын дунд гэрлэлтээ цуцлуулах нь их болжээ.

Иргэдэд тулгамдаж буй гол хоёр асуудлыг хуульч тайлбарлав.

Үүнд, иргэд хоорондоо зээл олгох болон авахдаа бичгээр баталгаажуулдаггүй. Зөвхөн аман хэлэлцээр хийдэг нь дээрх маргааны гол үндэс болдог. Харин хуульд зааснаар, зээлийн гэрээг зөвхөн бичгээр үйлдсэн тохиолдолд зээлдэгч, зээлийн хүүг шаардах эрхтэй гэж тов тодорхой заасан байдаг. Мөн гэр бүлийн тухай  хуульд заасан эцэг, эхийн үүрэгт, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, сурч боловсрох эрхээр хангах гэсэн заалт байдаг бол залуус ирээдүйд эцэг, эх болоход огт бэлтгэгдэж төлөвшөөгүй, эцэг эх болох үүргээ ухамсарлаагүй үедээ хэт эрт гэрлэж хүүхэдтэй болж байна. Эцэст нь хүүхэд хохирч буй нь тун харамсалтай юм. Тиймээс боловсролын байгууллагууд болон иргэд, хүүхэд залуучууд энэ асуудалд маш няхуур, хариуцлагатай хандах хэрэгтэй юм” гэлээ.

П.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж