Аль-Айн клуб шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Аль-Айн клуб шигшээд шалгарлаа

Аль-Айн клуб шигшээд шалгарлаа

Клубуудын ДАШТ-ний хагас шигшээгийн эхний тоглолт боллоо. Өмнөд Америк тивийн аварга Ривер Плэйт клуб тэмцээний зохион байгуулагч Аль-Айн клубтэй тоглосон. Тоглолт үндсэн болон нэмэлт цагт 2-2 харьцаагаар тэнцсэн. Ингээд ялагчийг тодруулах 11 м-н цохилт гүйцэтгэхэд талбайн эзэн Аль-Айн клубын хаалгач Халид Эсса өрсөлдөгч багийн Э.Перезийн цохилтыг амжилттай зогсоож тус тоглолтын ялагч болжээ. Хоёр багаас бүгд цохилтоо амжилттай гүйцэтгэж байсан бөгөөд Ривер Плэйт багаас хамгийн сүүлд цохисон Э.Перез цохилтоо алдсан. Ийнхүү Ази тивийн төлөөлөл, тэмцээнийг зохион байгуулагч Аль-Айн клуб түүхэндээ анх удаагаа клубуудын ДАШТ-нд оролцохдоо шууд хагас шигшээд шалгарч байна.

Аль Айн клуб тус тэмцээний шигшээд шалгарснаар зохион байгуулагч улсын баг шигшээд шалгарсан 4 дэх, Ази тивийн төлөөлөл шигшээ тоглолтонд шалгарсан 2 дахь тохиолдол болж байна. Тэмцээний шигшээд шалгарсан Аль-Айн клуб аваргын төлөө Реал Мадрид болон Кашима Антлерс клубуудын хожсонтой нь ирэх амралтын өдөр тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж