Чехийн ерөнхийлөгч Милош Земан Орост болох Ялалтын баяраас татгалзах нь амь үрэгдсэн дайчдын дурсгалыг доромжилсон хэрэг болно гэж үзлээ хэмээн ТАСС дамжуулав.
“Москвагийн баярын арга хэмжээнд оролцохгүй байвал Чехославакийг чөлөөлөхийн төлөө амиа өгсөн 150 мянган зөвлөлтийн цэргийн дурсгалыг би доромжилсон болно” хэмээн ерөнхийлөгч хэлжээ.
Улс төрийн өрсөлдөгч нарын зүгээс түүнийг Орост очихгүй байхыг шаардсан шаардлагад тэрээр ийнхүү хариулжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР