Паранж өмсөхийг депутатууд хориглов

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Паранж өмсөхийг депутатууд хориглов

Францын парламентын доод танхимын гишүүд энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаараа олон нийтийн газар эмэгтэйчүүдэд нүүрээ хаасан хувцас өмсөхийг хориглосон хуулийг батлав. Ерөнхийлөгч Николя Саркозийн өргөн барьсан хуулийн төслийг танхимын 577 гишүүдээс 335 нь дэмжиж, нэг нь түтгэлзжээ.
Сөрөг хүчний социалистууд ба коммунистууд эсрэг санал өгсөн байна. Associated Press агентлаг мэдээлснээр одоо хуулийг Сенат батална. Батлагдсан хуулиудыг хянах Үндсэн хуулийн зөвлөл хүний эрхийг зөрчлөө гэж үзэх юм бол энэ хуулийг цуцална.
Энэ жилийн тавдугаар сард парламентын доод танхим олон нийтийн газар паранж ба никаби өмсөхийг буруутгасан тогтоол гаргаж байлаа. Францын мусульман иргэдийн тоог 5-6 сая гэдэг бөгөөд нийт хүн ам нь 65,5 сая юм. Өмнө нь сургуулиудад паранж, хижаб өмсөхийг хориглосон байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж