2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 1,033,710,198 төгрөгийн үнийн дүн бүхий 8,442,468 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан Хүнс" ХК (DHU+14.97%) болон "Махимпекс" ХК (MMX+4.00%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нако Түлш" ХК (NKT -14.96%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG -14.77%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.52 хувиар буурч 20351.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,398,971,633,854.51 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ