Худалдааны эргэлт энэ жилд 100 тэрбум доллар болно

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

Худалдааны эргэлт энэ жилд 100 тэрбум доллар болно

Бээжингийн тооцоолсноор, Орос-Хятадын хоорондын худалдааны эргэлт  2015 онд 100 тэрбум долларын хэмжээнд хүрэх ажээ.

Ийм мэдэгдлийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны тэргүүн Ван И  Бээжин хотноо болж байгаа Ардын төлөөлөгчдийн хурлын чуулган дээр хийсэн байна.

“Хоёр орны худалдааны эргэлтийг 100 тэрбум долларт хүргэхийн төлөө бид хүчин чармайлтаа дайчлан Торгоны замын эдийн засгийн бүсийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна” гэж сайд тэмдэглэв. Хятад Оростой нефть олборлох, цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна гэж тэр хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж