Жолооч, кондукторууд ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

Жолооч, кондукторууд ажил хаяна

Нийтийн тээврийн жолооч, кондукторууд маргааш 06.00 цагт хуучнаар Автобус-1 компанийн хашаанд ажил хаялт зарлахаар болжээ.

Ямар шалтгаанаар ийнхүү “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” баазын ажилтнууд бүгд ажил хаяхаар шийдсэн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Гэрэлчулуунаас тодруулахад “Тарифын хэлэлцээрийг мөрдөхийг шаардаж байгаа. Энэхүү хэлэлцээрт ажилтнууд цалингийн 70 хувь үндсэн, 30 хувь нь шагналт цалин байх ёстой гэж заасан. Гэтэл одоо цалингийн 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин болчихсноос ажилтнууд хохирч байна. Орлогын төлөвлөгөөг биелүүлэхгүй бол 60 хувийн цалин авахгүй байна. Одоогоор автобусны жолоочид 1.1 сая төгрөг, кондуктор 700 мянган төгрөгийн дундаж цалинтай байгаа. Тиймээс цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна” гэсэн юм.

 Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж