Өнгөрөгч Бямба гаригт буюу 3-р сарын 7-ны өдөр эрүүл амьдралын үндэс болсон эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж Геннисийн дэлхийн дээд амжилт тогтоох арга хэмжээнд монголчууд оролцлоо. Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд болсон энэхүү арга хэмжээг эрүүл, идэвхтэй амьдралыг сурталчилдаг Herbalife компани үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан аж.
Хүнс тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани Монгол улс болон дэлхийн бусад олон оронд буй гишүүдээ хамруулан 24 цагийн хугацаанд хамгийн олон оролцогчтой, дэлхий нийтийг хамарсан эрчимтэй биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийснээрээ Геннист бүртгэгдэхийг зорьж байна. Дэлхийн хэдэн зуун мянган гишүүдтэй зэрэгцэн Herbalife компанийн Монгол дахь бие даасан 500 гаруй гишүүн, найз нөхөд, гэр бүлийнхний хамт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийлээ. Энэ үеэр “Монголчуудад дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллон, эрүүл, идэвхтэй амьдрах урам зориг төрүүлнэ гэж бид найдаж байна” хэмээн компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэн онцолж байсан юм.
Гуравдугаар сарын 7-ны өдөр орон нутгийн цагаар өглөөний 09 цагт Шинэ Зеландын Окланд хотоос эхэлсэн уг арга хэмжээнд Энэтхэг, Кампож, Малайз, ОХУ, Итали, Норвеги, Турк, Румын, БНСУ болон Хонг-Конг хот туc бүрт мянга мянган хүн оролцсон аж. Харин Хойд Америкт 150 гаруй газарт энэхүү арга хэмжээ зохиогдсоноос Лос Анжелес, Чикаго, Нью Йорк, Эл Пасо, Майами зэрэг хотуудад хамгийн олон хүн оролцсон байна.
Дашрамд дуулгахад, Herbalife компани 1980 оноос хойш хүмүүсийн хоол тэжээл, эрүүл мэндийг сайжруулах замаар хүмүүст амьдралаа өөрчлөхөд нь тусалж байгаа аж. Ингэхдээ шим тэжээлийн бүтээгдэхүүн, жин зохицуулах бүтээгдэхүүн, эрч хүч сэргээх бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнийг дэлхийн 90 гаруй оронд зөвхөн Herbalife-ийн бие даасан гишүүдээр дамжуулан авах боломжийг олгодог байна.
Түүнчлэн хүнс тэжээлийн хомсдолтой нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг сайн чанарын хүнс тэжээлээр хангах “Herbalife Гэр бүлийн сан” болон тус сангийн Каса Хербалайф хөтөлбөрийг санхүүжүүлдэг байна. Мөн Кристиано Роналдо, ЛА Галакси болон спортын бусад олон төрлийн дэлхийн түвшний 250 гаруй баг, тамирчид, спортын арга хэмжээг ивээн тэтгэдэг ажээ. Тус компани нь дэлхийн хэмжээнд 7.400 гаруй ажилтантай бөгөөд компанийн хувьцааг Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр (NYSE: HLF) арилжаалдаг юм байна.