ОХУ Крымд байлдааны онгоцнууд байршуулна

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

ОХУ Крымд байлдааны онгоцнууд байршуулна

ОХУ Крымд байлдааны онгоцнууд байршуулна

ОХУ Украины цэргийн гурван хөлөг онгоцыг өнгөрсөн сард хүчээр саатуулснаас болж хоёр улсын харилцаа түгшүүртэй болж эхэлсэн төдийгүй ОХУ-ны Гадаад хэргийн сайд Украиныг “зэвсэгт мөргөлдөөн” өдөөхөөр бэлтгэж байгаа тухай зарлажээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Крымд байлдааны  онгоц арвыг байрлуулахаар шийдээд байгаа тухайгаа Даваа гаригт /2018.12.17/ мэдээлсэн байна. Тухайлбал, 2014 онд ОХУ өөртөө нэгтгэн авсан Крымийн газар нутаг дээр Су-27, Су-30 байлдааны  онгоцнуудыг энэ долоо хоногийн Бямба гариг /2018.12.22/ гэхэд байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Дашрамд дурдахад, ОХУ-ын Ерөнхийлөгч энэ сардаа багтаан Крымд S-400 пуужингийн системийг байршуулахаар шийдвэрлэсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Су-27

Батлан хамгаалахын сайдыг мэдэгдэл хийхийн өмнөхөн Гадаад хэргийн сайд Сергей Лавров телевизэд өгсөн ярилцлагадаа сүүлийн арав хоногийн турш Украин улс ОХУ-тай “зэвсэгт мөргөлдөөн зохион байгуулах”-аар Крымийн ойролцоох газар нутагт бэлтгэж байгаа тухай мэдээлсэн байна. Мөн тэрбээр “Украины Засгийн газар иймэрхүү өдөөн хатгалгыг санаачилж болохгүй, эс бөгөөс тэд харамсах болно. ОХУ Украины эсрэг дайн хийхгүй. Ер нь ч ОХУ биш харин Донбасс дахь нео-нацист үзэлтэй Украины ард иргэд л Засгийн газрынхаа эсрэг тэмцдэг ” хэмээн хэлжээ.

Өнгөрсөн сард Крымийн хойгийн ойролцоо, Керчийн гүүрний доогуур гарч, Азовын тэнгис дэхь боомт руугаа явж байсан Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоцыг, 24 багийн гишүүдийнх нь хамтаар бүрэн эрхт улсын усан хилийг зөвшөөрөлгүй нэвтэрсэн,  Оросын эргийн хамгаалалтынхны өгсөн анхааруулах дохиог тоогоогүй гэсэн шалтгаанаар гал нээн, хүчээр зогсоон, баривчлаад байгаа билээ. Харин Украины зүгээс ОХУ-ын энэхүү үйлдлийг “түрэмгийлэл” хэмээн нэрийдэж байна.

Крымийг ОХУ нэгтгэн авсан 2014 оноос хойш таагүй байсан хоёр улсын харилцаа өнгөрсөн сарын хэрэг явдлаас болж улам хурцадмал болоод байгаа юм. Улс төр, цэрэг батлан хамгаалахын салбарт зөрчилдөөнд ороод байгаа хоёр улсын харилцааны уур амьсгал сүм хийдүүдэд нь хүртэл нөлөөлсөн. Тухайлбал, Украйны үнэн алдартны сүм хийдүүд Москвагийн их хамбын захиргаанаас гарч, “тусгаар тогтнож” байгаагаа зарласан төдийгүй өнгөрсөн амралтын өдрүүдээр Украинд үндэсний, бие даасан үнэн алдартны сүмийн нээлт болжээ.

Эх сурвалж: DW

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж